Хайрцаг, дугтуйгаар нь авсан хандив тусламжаа тайлагнана уу, Д.Мөнхсайхан дарга аа!!!

2021-07-06 251 0
Shares

Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай улсад гараад хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тоймтой гарч амжаагүй байхад сүр болж байсан Засгийн газар, Сарангэрэл сайдтангууд маргатгдаж, шинэ тутам байгуулагдсан Засгийн газар, Ерөнхийлөгч нар ажлаа хийж буй энэ өдрүүдэд хүний амь долоо хоногтоо 50 гарч эндэж, өвчлөлийн тоо хэдэн мянгаар тоологдох болов.

Нэгэнт ийм хэмжээнд хүрч байгаа учраас сайн санаатнуудын хандив тусламж тэр хэрээрээ үргэжлилж байгаа юм. Харин өвчин зовлонгүй байх үед л хандив тусламжийн хайрцаг, дугтуйг вагон вагоноор нь авч байсан Баянхонгор аймгийн Засаг ноён Д.Мөнхсайхан уул хад тахиж, хүний амиар өргөл хийж, тахал, ханиадаа тараасан энэ үед таг чиг байгаа нь анхаарал татаж байна.

Тиймээс Баянхонгор аймгийн ард иргэд төрийнхөө үйл ажиллагаа, тарьж өдүүлсэн хэргээ хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай харахын зэрэгцээ түмэн олноос хурааж цуглуулсан хандив, тусламжаа хэрхэн зарцуулж, ямар үр дүнд хүрсэн талаар ихэд сонирхож байгаа гэнэ. Тиймээс хайрцаг, дугтуйгаар нь хэдэн мянгаар цуглуулсан хандив, тусламжаа ядарсан арддаа зарцуулсан уу, задарсан албандаа зориулсан уу гэдгээ үнэн, мөнөөр мэдүүлэхийг цар тахлын энэ өдрүүдэд цээжээ дэлдэн шаардаж байгаа ажээ.

 

Shares

Холбоотой мэдээ