1000 оюутанд тэтгэлэг олгож буй А.Адъяасүрэн танд баярлалаа

2021-07-06 247 0
Shares

Манай сайтын редакцид нэгэн талархлын зурвас ирсэн билээ. Бид үүнийг та бүхэнд танилцуулж байна.

ХААИС-ын сургуулийн оюутан Оргил: Монгол улсын ирээдүй бол чанартай боловсролыг эзэмшсэн өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй залуучууд гэдэгт би итгэдэг. Гэвч өнөөгийн нийгэмд сургалтын төлбөрөө төлж чадах хэмжээний гэр бүлүүд тийм ч их биш, ядууралтай байгаа учраас ирээдүй залуусын хувьд гэрэлтэй харагдахгүй удаж байна.

Тэгвэл манай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд жил бүр 1000 оюутны сургалтын төлбөрийг сургалын амжилттай аялдуулан шалгаруулж, олгож байгаа нь үнэхээр цаг үеэ мэдэрсэн ажил болж байна. Улс орон, өрх гэр ядуу байгаагийн цаана муу боловсрол, муу тогтолцоо байгаа нь гарцаагүй юм. Тиймээс түүнийг засаж, сайжруулахын тулд өнөөдрөөс чанартай боловсрол, чадварлаг залуусыг бий болгох нь хамгийн чухал. Ий чухал зүйл хөрөнгө оруулалт хийж байгаа УИХ-ын гишүүн танд талархаж байна” гэжээ.

УИХ-ын Гишүүн А.Адъяасүрэн, Д.Ганбат нар Баянхонгор аймгийн залуучуудынхаа боловсролд хөрөнгө оруулалт хийж 1000 оюутан тэтгэлэгт хөтөлбөр санаачлан өөрсдийн хувийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа билээ.
Өнөөдөр их сургуулиа төгсѳж эрдмийн аянаас амьдралын замдаа хөл тавьж байгаа тѳгсѳгч нарт тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлгийг гардуулжээ.

Тэтгэлэгт хамрагдсан залуусынхаа ирээдүйн ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хамгийн зөв бѳгѳѳд гэгээлэг хөрөнгө оруулалт бол залуучуудын
боловсрол, ирээдүйд нь зориулсан хөрөнгө оруулалт юм.

 

 

Shares

Холбоотой мэдээ