4 дүгээр цахилгаан станцад ноцтой гэмтэл гарч нийслэл цахилгаангүй боллоо

2021-07-07 199 0
Shares

Эрчим хүч доголдож, цахилгаан тасарсан шалтгааныг тодруулахаар албаны хүмүүс ажиллаж байна. Өдрийн 15:00 цагийн орчимд нийслэл болон орон нутагт цахилгаан тасарсан.

Тодруулбал, Улаанбаатар, Багануур дүүрэг, Дархан, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дундговь аймагт цахилгаанд доголдол үүссэн. Зарим газарт цахилгаан ирсэн ч дахин тасарч байна гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны өгч буй мэдээллээр ДЦС-4 ТӨХК-д доголдол үүссэний улмаас цахилгаан тасарчээ. Шалтгааныг нь тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж. Нэн тэргүүнд, эрчим хүчний нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг, онцгой байдал, тусгаарлах байрыг цахилгаанд холбох ажил үргэлжилж байна.

Shares

Холбоотой мэдээ