АНХААР: Ко.видтой зэрэгцэн 137 суманд тарваган тах.ал дэгдэх өндөр эрсдэлтэй байна.

2021-07-08 265 0
Shares

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгааг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой тарваган тахал өвчин сэдрэх эрсдэл тулгардаг. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад тэдний бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн загилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хордлого бүхий голомтот зоонозын цочмог халдварт өвчин юм. Тиймээс тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс уриалж байна.

Тарваган тахал гэж юу вэ?
Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Тарваган тахал өвчин хэрхэн халдварлах вэ?
Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс, маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Тарваган тахал өвчний үед илрэх шинж тэмдэг
Гэнэт өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, тайван бус болж, нойргүйдэх, арьс салстаар халдвар авсан үед булчирхай томорч хүчтэй эмзэглэх, амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгаадах, хоол боловсруулах замаар халдвар авсан үед суулгах, заримдаа цусаар суулгах шинжүүд илэрнэ.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах
Нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс, махыг ашиглахгүй байх

Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад мэдэгдэх, ингэхдээ халдвар тархахаас сэргийлж өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах
Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах

Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх
Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх
Ан хийж байх үедээ халад, бээлий хэрэглэж занших
Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулаагүй мах оруулахыг цээрлэх
Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах

Shares

Холбоотой мэдээ