ХӨСҮТ-ийн хашаан дахь үнэгүй шинжилгээ халд.вар тархаах цөм болжээ

2021-07-09 282 1
Shares

Орон нутаг руу зорчих иргэд ХӨСҮТ-ийн хашаанд байрлаж буй шинжилгээ авах цэгт очин дараалал, бөөгнөрөл үүсгээд байна. ХӨСҮТ шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа бөгөөд өчигдөр 1,500 орчим иргэнээс шинжилгээ авчээ.

Маргаашаас буюу энэ сарын 10-наас эхлэн нийт ес хоног бүх нийтээр амарч байгаатай холбогдуулан иргэд гэр бүл, найз нөхдөөрөө орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа. Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцинд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардаж байгаа юм.

КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй болохыг УОК-оос мэдээлсэн. Шинжилгээг ХӨСҮТ болон бусад цэгүүд, хувийн эмнэлгүүдэд өгч болно. Мөн түргэвчилсэн шинжилгээний тестийг эмийн сангаас худалдан аваад өрхийн эмнэлэгтээ хандан шинжилгээгээ хийлгээд хариугаа бичүүлж авах боломжтойг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлж байв.

ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийжээ. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй.

Shares
  • Улаанбаатарын хамаг  тахал туссан гарууд наана чинь оччихсон дотор нь зогсож байгаа юм. Ёстой там гэдэг чинь наанаас чинь эхэлнэ. Манай ташаандаа гараа тулцан төр засгийнхан дандаа буруу тэнэг шийдвэр байнга гаргаж байгаа. Ээлжит тэнэглэл нь энд болж л байгаа юм 

Холбоотой мэдээ