Ч.Ундрам, Х.Булгантуяа нар хамгийн олон хууль санаачилж эмэгтэй гишүүдийг манлайлав

2021-07-09 337 0

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өндөрлөлөө. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент 2 ээлжит чуулган, 1 ээлжит бус чуулганыг өндөрлүүлж байна.


Шинэ парламент Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед цахимаар хуралдуулж, УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдааны танхимдаа чуулж, шинжлэх ухаанч мэтгэлцээн, ажил хэрэгч яриа өрнүүлэх боломжгүй байсан ч УИХ-ын гишүүд маш идэвх, санаачилгатай, хариуцлагатай, өндөр ирцтэй, ачаалалтай ажилласан. Тэгвэл энэ удаагийн парламентад 12 эмэгтэй гишүүн сонгогдсон бөгөөд тэднийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Х.Булгантуяа нар манлайлжээ.

УИХ-ын гишүүд 2 ээлжит чуулган, 1 ээлжит бус чуулганыг дуусгаад байна. Энэ хугацаанд:


УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хамгийн олон хууль санаачилсан буюу 18 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн 9 хуулийг батлуулжээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар 13 хууль санаачилсан бол,
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа 11 хууль санаачлан ажилласан байна.


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт 11 хууль санаачилсан бол,
УИХ-ын гишүүн Ч.Ундрам 10 хууль санаачилж, тэдгээрээс 5 хуулийг батлуулжээ.
2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ удаагийн парламент чамгүй урт хугацаанд хуралдаж, өндөр дэг баримтлах шаардлагатай болсон. Түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд бусад хуулиудыг нийцүүлэх, боловсронгуй болгох чухал үүргийг хүлээгээд бай

Холбоотой мэдээ