МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.МАГАЛЖАВ: Энэ ондоо багтаад наадам болох учраас жагсаалд бөхчүүд оролцохоо зогсоосон

2021-07-09 91 0

Бөхийн холооны тэргүүн талбай тойрон наадам болохыг шаардаж буй жагсаалд оролцохоо зогсоож байгаагаа мэдэгдлээ. Учир нь энэ ондоо багтаад наадам болох тул жагсах шаардлагагүй гэж үзсэн байна.

Тэрбээр “Цар тахалтай үед төр засагт наадам хийх хүнд байгаа. Үүнийг бөхчүүд сайн ойлгож байна. Олон сарын хөл хорионд бизнесийн салбарын мянга мянган иргэн сөхөрч байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд ядарч байна. Бухимдал их байна. Бүх л монгол хүн наадмаа хийхийг хүсч байгаа.

Гэхдээ хүндрэлүүд байна, ялгаж салгаж харах зүйл ч бий. Хүүхдийн эрх, ялангуяа хүүхдийн вакцин гэж гараагүй энэ их эрсдэлтэй үед хурдан морийг ардын нялх хүүхдүүд унах тул хэцүү байх. Харин өвчин тахал багасахаар энэ жилдээ багтаад 100 жилийн бөхийн барилдаан, сурын харваанд насанд хүрсэн хүмүүс оролцох байдлаар Төр засаг хийх боломжтой гэсэн чиглэлтэй байгаа тул өнөөдрийн жагсаалд бөхчүүд оролцоогүйг олон нийт ойлгох биз ээ.

“No naadam” жагсаалын ихэнх хэсэг бизнес эрхлэгч, амьдралаа залгуулж яваа залуучууд иргэдийн төлөөлөл, тун цөөн хэсэг нь “шар алчууртны бослого”-ыг хуулбарласан үймээн дэгдээгчид гэдгийг ч төр засаг, түмэн олон мэдэж байгаа байх” гэжээ.

Холбоотой мэдээ