Ааруул, чацарганаар бэлэг барьсан наадмын мэндчилгээ

2021-07-09 225 0
Shares

Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Үндэсний шагайн харвааны салбар холбооны тэргүүн Б.Энхтүвшин Ардын хувьсгалын 100 жилийн ой, баяр наадмын мэндчилгээг Баянхонгорчууддаа дэвшүүллээ.

Тэрбээр энэхүү мэнлчилгээтэй хамтатган “Эрхэм хүндэт Хонгор нутгийн зон олондоо Тулгар төрийн, Ардын хувьсгалын, аймаг байгуулагдсаны түүхт ойн баярын мэнд дэвшүүлэхийн хамт Баянхонгор аймгийн 20 сумын онцгой байдлын штафууд, Эрүүл мэндийн газар, аймгийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Баянхонгор дахь салбар зөвлөлд тус бүр 25 кг чацаргана жимс хандивлаж байна. Дархлаагаа дэмжиж цар тахлаас хайртай бүхнээ хамгаалж олноороо цуглахгүй маскаа зүүж, гараа ариутган халдвар хамгааллын дэглэмээ сахицагаая. Жич:Холбоо барих утас 80087887” хэмээн мэдэгдээд байна.

Shares

Холбоотой мэдээ