Бүх жолооч нарын эрхийг сэргээлээ. Таны эрх сэргэсэн эсэхийг шалгаарай

2021-07-11 424 4

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2017 оноос хойш эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн талаар мэдээллээ. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны зургадугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрх сэргээсэн байна.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон Covid-19-ийн цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар болсон билээ.

Энэ хүрээнд 2017 оноос хойшхи хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээсэн аж. Сануулахад, жолооч нар үнэмлэхээ E-Mongolia сайтаас захиалж авсны дараа хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

Холбоотой мэдээ