Хөвсгөлийн эрэгт 10 мянга, Дорнодод 5 мянган амрагчид эрсдэл үүсгэж байна

2021-07-13 252 0
Shares

Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган аялагчид амарч байна. Тодруулбал өчигдөр Намнангийн арын постоор 1942 тээврийн хэрэгсэлтэй 7154 иргэн нэвтэрч өмнөх өдрүүдэд ирсэн иргэд, орон нутгийн иргэдтэй нийлээд 10 гаруй мянган иргэд амарч, аялж байна.

Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байгаа юм. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлж байгаа ажээ.

Сүүлийн 3 хоногт буюу 2021 оны 07-р сарын 10,11,12-ны өдрүүдэд нийслэл болон бусад аймгаас 1036 автомашин бүхий 4872 зорчигч Хөлөнбуйр постод бүртгүүлэн Дорнод аймагт ирсэн байна. Халхгол, Буйр нуурын чиглэлд 389 тээврийн хэрэгсэл бүхий 2105 хүн, Баян-Уул, Онон голын чиглэлд 489 тээврийн хэрэгсэлтэй 2036 хүн Улаанбаатар хот, бусад аймаг болон Дорнод аймгийн төв, бусад сумдаас хүрэлцэн очлоо.

Зорчигчдын дийлэнх нь аялагчид байгаа бөгөөд журмын дагуу өрх бүрээс нэг хүүхэд, нэг насанд хүрэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа болно. Дээрх 3 хоногийн хугацаанд Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул суман дахь хяналтын цэгүүдэд авсан түргэвчилсэн тест шинжилгээгээр нийт 11 эерэг тохиолдол гарсан ба Эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна

Shares

Холбоотой мэдээ