Б.Баяр-Отгон: Нүдэн гоо бол нүдээ аниад бүсгүйчүүдийн гоо сайхныг төсөөлж байгаа уран сэтгэмжээр хийгдсэн клип

2021-07-16 248 0

Сайн байна уу. Таны “Нүдэн гоо” дууны клип сошиал орчинд шуугиан тариад байна? Би сүлжээгүй хөдөө газар явж байгаад өчигдөр сүлжээнд орж иртэл бөөн юм болсон байна. Хэзээнээс эхэлж сошиалд хэлэлцсэн юм бүү мэд. Сая л хараад сууж байна.

“Нүдэн гоо” гээд энэ дуу нэлээд хэдэн жилийн өмнөх дуу шиг байсан. Клипээ саяхан хийсэн юм уу. Клипний
утга санаа нь яг юуг илэрхийлсэн юм бэ. Сошиал орчинд шүүмжлэл нэлээд өрнөлөө?

Клипийг нь карантины үеэр хийсэн юм. Тэгээд бэлэн болгосон байсныгаа сая хөдөө явахдаа фэйсбүүк дээрээ тавьчихаад гарчихсан юм. “Нүдэн гоо” гэхээр заавал нүдтэй холбоотой, дээлтэй, морьтой хүүхэн гарч ирээд нүдээрээ инээх албагүй шүү дээ. Өмнө нь яахав дээлтэй, морь унасан бүсгүйчүүдтэй клип хийж л байсан. Тэгээд телевизүүд HD болоод миний “Нүдэн гоо” дууны хуучин клип чанарын шаардлага хангахгүй болсон. Тиймээс бодож байгаад шинэчилсэн. Энэ дууны шүлэг бол эмэгтэй хүний гоо сайхныг магтсан агуулгатай юм.

Нүдний тухай дуу биш гэсэн үг үү?

Яруу найрагч нь надад хэлэхдээ ганцхан нүдийг илэрхийлэхгүй шүү гэж захиж, хэлсэн юм. Тиймээс эмэгтэй хүний гоо сайхныг бүх талаас нь магтан дуулж, түүнийгээ клипээрээ харуулахыг хүссэн. Түүнээс биш буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, садар самуун сурталчлах гэсэн утга санаа, зорилго ердөө байхгүй. Гэтэл олон нийтээс нэлээд сөрөг хандлага, шүүмжлэл гарсан бололтой. Гэхдээ зөв талаас нь ойлгож, хүлээж аваасай гэж л хүсч байна.

Холбоотой мэдээ