ШӨХТГ: Чанаргүй шатахууныхаа үнийг нэмсэн 26 компанийг торгож, тусгай зөвшөөрлийг цуцална

2021-07-16 1026 3
Shares

ШӨХТГ-аас шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанид торгуулийн арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг удаа зөрчсөн зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх аж. Тус газраас энэ сарын 20-ны өдөр шатахуун чанар, стандарт шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх юм байна.

АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 1740-1750 төгрөгийн үнэтэй болжээ. АМГТГ ирэх даваа гарагт 11.00 цагт хэвлэлийн хурал хийж, үнийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. Өнгөрсөн сарын эхээр шатахуун импортлогч компаниуд үнэ нэмэх саналаа АМГТГ-т гаргасан юм. Харин АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр үнэ өсөхгүй гэж мэдэгдэж байв.

АМГТГ-наас мэдээлснээр манай улс 2019 онд 468 мянга, 2020 онд 562 мянган тонн газрын тос импортолжээ. Энэ оны эхний таван сард 139 мянган тонн шатахуун импортолсон байна.  Тавдугаар сарын 31-ний байдлаар Лондоны биржид нэг баррель брент төрлийн газрын тос (манай улс брент төрлийн газрын тос хэрэглэдэг.) 68.88 ам.долларын үнэтэй байжээ. Харин яг нэг жилийн өмнө 43.08 ам.долларын үнэтэй байв.

Shares

Холбоотой мэдээ