”Буян” Жаргалсайхан: Фитнесс Митнист явцгаа та нар наадамлаж, хуушуур, хорхог идэж хэвтсээр байгаад гэдэс гүзээ нь унжсан хүүхэн залуучууд

2021-07-18 1169 0
Shares

”Буян” Жаргалсайхан Фитнесс Митнист явцгаа та нар наадамлаж, хуушуур, хорхог идэж хэвсээр байгаад гэдэс гүзээ нь унжсан хүүхэн залуучууд тэр Марина Шэйк хэн мэнийг харцгаал даа хичнээн сайхан байна…

Фитнесс Митнист явцгаа та нар амарсаар байгаад гэдэс гүзээ нь унжсан хүүхэн залуучууд тэр шейк марина хэн мэнийг харцгаал даа хичнээн сайхан байна гэжээ

“STAR FITNESS” Золоо багшийн Аеробик Фитнесс хосолсон сургалт маань эхлэлээ Эхлэх хугацаа 6-р сарын 14 ноос өглөө 6:30, 8:00 цагын ангиуддаа элсэлт авч байна хүний тоо хязгаартай Та 3 өдөр Аеробик, 3 өдөр Фитнессийн хосолсон сургалтандаа урьж байна.Манай хаяг Модны 2 ын автобусны буудал  STAR FITNESS 99004240. 70109904 Үнэ 100k

Одоо сайхан наадлаа өнөө маргаашгүй харьж хадлан тэжээлээ базаацгаа

Нар баруунаа таших нь хурдасч, өглөө, оройн хөрсөн дээрх градус чангарч гээд “наадмын маргааш намар” гэдгийг бага багаар ч гэсэн өөрийн эрхгүй санагдуулж байна. Харин манайхан “намрын сарыг найм юм шиг эндүүрэн” цэнгэж суух шив.

Нийслэлд их бүтээн байгуулалтын ажил үргэлжилж л байна. Энд тэнд ухсан нүх, хаасан зам байх нь үүний гэрч биз. Харин хадлан тэжээл, зуд турхнаас хамгаалсан бэлтгэл ажил ямархан явааг сэхээрэх ухаантай хүн нэг ч алга. Дөрвөн том ой тохиосон үндэсний их баяр наадмын цуурай тасраагүй байхад аймгуудын ой угтав.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь гэсэн аймгуудын ой лав болов. Одоо ирэх амралтын өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймгуудын ойн баяр болно. Нутаг нутгаас сонгогдсон гишүүд найрын хоймор хэлхэгэр дээл өмсөн сууж, ёстой л хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж байна даа.

Аймгуудын ойн баяр дууслаа л бол сумын, сургуулийн, бригадын ой гээд залгуулна даа. Хэн ч гэсэн төрсөн сум, төгссөн сургуулийнхаа ойн баярт очихыг л бодно. Ойрд уулзаагүй амраг садан, ангийн нөхөд гээд юу эс мундах билээ. Ялангуяа нутаг нутгаас сонгогдсон гишүүдэд маань энэ бол алтан боломж. Ядахад сонгуулийн өмнөх жил тохиож буй энэ цагт аймаг сумын бүү хэл сургууль бригадын ойг ч алгасах нь тэдний хувьд тэнэг хэрэг болно. Тэгээд ч найрын хойморт оччихоод намар боллоо хадлан тэжээл яасан ийсэн гээд байх хэцүү. Одоо сайхан наадлаа өнөө маргаашгүй харьж хадлан тэжээлээ базаацгаа гэвэл найр наадамч олон нь гомдчихно гэдгийг тэд юу эс андах билээ.

Энэ ч яахав тохиодог ой, болдог баяр жамаараа болоод өнгөрнө. Харин эдгээрийн дараа мэдэх мэдэхгүй овоо тахилга, худал үнэн он цаг зохиосон бригадын ойн наадмыг нэг гишүүний санаачлагаар хийдэг. Уг нь тэнд хэдэн нөхөр нүцэглүүлж, түрүүлсэнд нь хивс өгөхөөр бие зовоож явахаар нэг аятайхан малын хашаа бариад өгчихвөл буян нь тэр юм даа. Учир мэдэх хүнд бол намрын хайлган цагаар найр наадам хийлгэж, морь малын тамир барах нь ч тийм аятайхан сонгууль биш сэн.

Тэгэхээр наад гишүүд чинь найр наадам хэсч хэсч, дулаан гэртээ дугжирч, шаргал ордондоо хэрэлдээд суучихна. Өөрөөр хэлбэл хямд зардлаар сонгуулийн пиараа хийж, хийж юу ч болоогүй юм шиг санаа амар хүрээндээ шигдэнэ шүү дээ. Хөөрхий хөдөөгийн хэд маань л хохирч үлдэнэ дээ.

Чөдрийн ганцаа наадам дамжуулан хятад зурагтны төлөө уралдуулж, уралдуулж ирэх өвөл онд орох орохгүйг нь мэдэхгүй зогсоо нөхрийг өрөвдөхөөс яахав ээ. Сум, сургуулийн наадамд сайндаа л хятад зурагт, хивсэнцэр өгнө биз дээ. Сумын ой бол сайндаа л хужаа мотоцикль өгнө. Иймхэний төлөө морь бие зовоож, өөрөө өвөл нь уураа бараад яахав дээ. Цаадуул чинь хужаа зурагт хуурамч хивсээр хулхидаж хулхидчихаад өвөл нь чамайг өнгийж ч харахгүй шүү гэдгийг сануулах гэсэн юм. Тэгээд ч захын жижиг наадамд явахад таниас л зардал гарна шүү дээ. Тэр зардлаараа атга гурил, ам дөрвөлжин даавуу авбал амьдралд хэрэгтэй.

Энд би олон сайхан тэгш ой, аймаг сумын баяр наадмыг хэлэх гэсэн хэрэг биш шүү. Намрын олон овоо тахилга, худал үнэн он цаг зохиосон баг бригадын наадмыг хэлэх гэсэн хэрэг. Наадуул чинь найр наадам, морь бөхдөө дуртай ардынхаа сэтгэлээр тоглож, сонгууль хийдгийг л сануулах гэсэн хэрэг.

Ер нь морь уралдуулж, овоо тахидаг түшээ хэрэгтэй юу, хашаа саравч сэлбэдэг, атга гурил олчихдог ажил олоод өгөх түшээ хэрэгтэй юу гэдгийг бодох цаг болсон шүү. Намрын сарыг найм юм шиг эндүүрч болохгүй ээ.

С.Ууганбаяр

Shares

Холбоотой мэдээ