“Нүдэнгоо” дууны НОТ клипний Сугарсүрэн, Баяр-Отгон нар шүүхдэлцэх үү?

2021-07-18 1203 1

Дуучин Б.Баяр-Отгоны дуулсан “Нүдэн гоо” дууны ХОТ клип олны дунд жинхэнэ шуугиан тариад байгаа. Тэгвэл уг клипэнд тоглосон Бодибилдинг, фитнесийн тамирчин Б.Сугарсүрэн өөрийн цахим хуудастаа ийнхүү мэдэгдэл хийжээ.


“Нүдэн гоо” клинпэнд тоглох санал тавихдаа тэд гадаадынх шиг гоё өнгөлөг клип хийнэ гэж хуурсан. Тэгээд би зөвшөөрч тоглох саналыг хүлээн авсан. Итгээд л би зориг гарган жүжиглэсэн. Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхэд хандана” гэжээ.

Тэгвэл Дуучин маань энэ талаар “Энэ дууг зохиож өгсөн уран бүтээлчид маань энэ дуу зөвхөн НҮДНИЙ тухай дуу биш шүү. Эмэгтэй хүний гоо сайханыг илэрхийлсэн дуу. Дээлтэй, морь унасан бүсгүй гарч ирээд нүдээрээ инээмсэглэх албагүй. Олон нийтээс нилээд шүүмжлэл ирлээ. Гэхдээ би садар самуун сурталчлах гэсэн санаа агуулаагүй шүү. Зөв талаас нь ойлгож, хүлээн аваасай гэж хүсье” гэжээ.

Ямартай ч өмнө нь “ХАР НҮДЭН” тоглолтоо хийж тэр тоглолтыг үзсэн хүмүүсээс цар тахлын халдвар илэрч бөөн шуугиан тарьснаар азтай ч гэхүү, азгүй ч гэх үү хэний ч танихгүй залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуу жинхэнэ ОД болж түүний дууны yotube үзэлт жинхэнэ цахиур хагалж байсныг санаж буй биз.

Үүнтэй яг ижил утгаараа НҮДЭН ГОО дуу үзэлтээрээ хит болж. Баяр-Отгон, фитнес модель Сугарсүрэн гэж захын чавганц ч танихаар боллоо. Энэ нь нөгөө талаасаа уг уран бүтээл хийсэн продюссерийн МЭРГЭН САНАА байж болох талтай. Сошиалын 2 од шинээр төрөн гарлаа. Баяр хүргэж ажилд нь амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ