Аса Аварга, Хотын даргын ээжийн наадмын гоёл олны НҮДИЙГ БҮЛТИЙЛГЭЖЭЭ

2021-07-19 5594 0
Shares

Орчин үед хүмүүс энгийн хэрэглээг эрхэмлэж, баячууд даруухан, энгийн зүйлээр гоёхыг эрхэмлэдэг ч, үндэснийхээ баяр наадам, цагаан сараар хамгийн хурц тод үнэтэй эдлэлээр дэгжирхдэг нь үндэсний өв соёлоороо бахархаж буйн илрэл гэж хүндлэх хэрэгтэй. Ялангуяа залуу хойч үе хуучний зүйлийг бүгдийг ор тас үгүйсгэж огт болохгүй.

Жанцанноров гуай Монгол наадам бол Монголчуудад жилд нэг удаа ДОПИНГ буюу сэргээж болдог, Монгол хүн болж төрснөөрөө бахархах ганц өдөр гэж тов тодорхой хэлсэн нь асар гүн философитой, голыг нь олж хэлсэн үг гэж хүмүүс боддог юм билээ.

Цагаан сараар улс төрчдийн өссөн зүүсэн дээл хувцас, гоёл олны анхаарлыг татдаг бол наадмаар хүчит бөхчүүдийн ээж, эхнэрүүд наадмын талбайг эдээрээ чимдэг. Д.Сумъяабазар, Асашёорюү аваргыг төрүүлсэн ээж. Хүчтэй хөвгүүд нь бөхийн дэвжээнд ааглаж, нэг нь УИХ-ын гишүүн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд асан, Хотын дарга болохоор Х.Пүрэвбадам гуай үр хүүхдийнхээ буяныг алд биедээ шингээх шиг болж, үнэт торго, алт мөнгөн эдлэлээр өвч гоёдог.

Тэр жилийн наадмаар хоёр ч эртний эдлэлийн дэлгүүр ажиллуулдаг Х.Пүрэвбадам гуай цул мөнгөн цүнх барьж, алтан шармал гутал өмссөн удаатай. Энэ жил наадам болоогүй ч хэзээний ганган Х.Пүрэвбадам гуай наадмаар цэмцийтлээ гоёлоо. Монголд наадам болоогүй ч Японд ач хүү нь сумо бөхөд барилдсан болохоор аргагүй биз. Энэ жил энгийн цулгуй дээл өмссөн ч ээмэг зүүлт нь аргагүй олны нүдийг татан “хужирлаж” байна даа.

 

Д.Дагвадорж: Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу


Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Японы “Абема” онлайн телевизийн “Асашёорюүг даваад 10 сая иэн” реалити нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Долоон жилийн дараа сүмогийн дохёнд гарсан их аварга Д.Дагвадорж нэг ч уналгүй, найм давж бахархалт ялалтын эзэн боллоо. Аса аваргын хүчтэй өрсөлдөгчид АНУ-ын холимог тулаанч Боб Сапп, мэргэжлийн сүмогийн озэки Котомицүки болон олимпийн мөнгөн медальт Изүми Хироши нар байсан ажээ. Тэрээр нэвтрүүлгийн талаарх сэтгэгдлээ илэрхийлжээ.

Асашёорюү Д.Дагвадорж: “Ирж байгаа 2018 онд Төрийн түшээд минь эх орноо бодсон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой гэж хүсэж байна. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний биеийн хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа. Би сэтгэлд уяатай явсан бодлоо биелүүллээ. Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна. Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийг авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж та бүхэндээ шинэ оны босгон дээр хэлмээр санагдаж байна.

Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцсан байх. Сэтгэл үнэхээр сайхан байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа. Мөн сүмо бөхийн тэмцэл, бас Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү асуудал. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе” гэжээ. @photobyAko

 

Shares

Холбоотой мэдээ