800 саяын үнэ хүрч дээд амжилт тогтоосон “Монгол хээр” азарга. ХУРАЙ ХУРАЙ

2021-07-19 1045 0
Shares

УИХ-ын гишүүн асан, “Мон-Уран”- Наранхүүгийн “Монгол хээр” гэж цуутай ажнай бий. Монгол адуу, хурдан морины түүхэнд хамгийн их өндөр үнэ хүрсэн азарга гэж болно. Монгол хээр азаргыг анхны эзэн уяач Д.Пүрэвдоржийн хүүгээс уяач Сүхээ 10 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Харин 2012 оны улсын баяр наадмын дараа Сүхээгээс “Мон-Уран”-ы Наранхүү 800 сая төгрөгөөр худалдан авсан нь тухай жилдээ уяачид, хурадан морь сонирхогчдын дунд том дуулиан болж байлаа.

Хүлэг морь эзнээ өөрөө олдог гэсэн “Мон-Уран”-ы Наранхүүгийн нэр дээр уралдаад олон удаа айраг түрүү авсан ажнай. УИХ-д хоёр удаа сонгогдсон Д.Наранхүү өнгөрсөн 2020 оны сонгуулиар ялагдсан. Харин Б.Наранхүүгийн төрсөн эгч Б.Саранчимэг Баянзүрх дүүргээс дахин сонгогдсон. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг төрсөн дүүгийнхээ “Монгол хээр” азаргатай авахуулсан зургаараа баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

Холбоотой мэдээ:

Наранхүүгийн МОНГОЛ ХЭЭР гурав дахь түрүүгээ авлаа

Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд өчигдөр болж, түрүүлж ирсэн хурдан хүлгүүд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж өнжлөө.

Эрлийз дээд насны морьдын уралдаанаар эхэлсэн “Дүнжингарав 2016” наадмын хамгийн үзүүштэй нь адуун сүргийн манлай азарганы уралдаан байв. Хурдан азарганы түрүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Наранхүүгийн “Монгол хээр” тоосгүй хурдалж, Дүнжингаравт гурав дахь удаагаа түрүүллээ.

“Монгол хээр”-ийн төрсөн дүү Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн алдарт уяач Б.Сүхбаатарын хээр аман хүзүүнд хурдлав. “Монгол хээр” Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Пүрэвдоржийн унаган адуу бөгөөд соёолон наснаасаа эхлэн улс, бүсийн баяр наадамд тав түрүүлж, дөрөв айрагдсан, Дүнжингаравын хурдад гурав түрүүлж, дөрөв айрагдсан хурдан хүлэг ажээ.

Харин Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Б.Сүхбаатарын дүү хээр 2011 онд Ардын хувьсгалын 91 жилийн ой, Их мандал 2012 говийн бүсийн даншиг, Ардын хувьсгалын 91 жилийн ой, Хутагтын хурд- 2015 зэрэг улс, бүсийн наадамд айргийн тавд хурдалж байсан хүлэг ажээ.

Shares

Холбоотой мэдээ