С.Энхтөр өө, таны хийсэн 400 саяын шар дөрвөлжин түгжрэл бууруулаагүй атлаа торгоод байдгийг тайлбарлаад өгөөч

2021-07-22 1299 4

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах талаар маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн ч үр дүн тийм ч сайн гаралгүй өнөөдрийг хүрч байна. Өнгөрсөн хугацаанд энэ арга хэмжээтэй холбогдуулж сэдсэн нэг гайхалтай санаа бол Замын цагдаад насаараа ажилласан С.Энхтөрийн сэдэж олсон Шар дөрвөлжин буюу “Yellow box” юм. Гэвч энэхүү дөрвөлжин замын түгжрэлийг бууруулж, уулзварын нэвтрэх чадварыг сайжруулахад ямар ч нөлөө үзүүлээгүй гэдгийг жолооч нар төдийгүй албаныхан хэлж байна.

Энэхүү “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг байдлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Дэлхийн олонх улс орон “Yellow box junctions” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзваруудынхаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг аж. Харин манайд энэ шар дөрвөлжин ердөө торгууль оногдуулж, тоотой дарга нарын халаасыг түнтийлгэх л нэг хувилбар болж үлджээ.

Нийслэлд замын түгжрэлийг бууруулах зорилгоор байнгын ачаалалтай байдаг “Цэцэг” төв, Үндэсний төв музей, Цаг уурын газрын өмнөх болон МУБИС гэсэн дөрвөн байршлын уулзварт шар тэмдэглэгээ болон хянах камерыг 1994 оноос хойш Замын цагдаад ажилласан намтартай С.Энхтөр гэх эрхэм төсвийн 400 сая төгрөгийг үрж байрлуулж байсан түүхтэй.

Харин түгжрэлийг бууруулах зориулалтаасаа гажиж зам дээр зурагдсан даруйдаа буюу 2019 оны хоёрдугаар сарын 18-наас 9 сар хүртэлх хугацаанд дээр дурдсан шар тэмдэглэгээ бүхий уулзварыг нэвтрэх программ хангамжид 21.216 машин бүртгэгдсэнээс 1304 жолооч дүрмийн заалтыг зөрчиж торгууль хүлээгээд байгаа талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлж байв. Тэгвэл тэр өдрөөс хойш үндсэндээ 6000 орчим жолооч торгуулаад амжсан байх магадлалтай юм.

  • Элий балай юм бичдэг мал сэтгүүлч вэ сэтгүүлч гэж дээ торгуулсандаа өсөрхсөн хүниф коммэнт юм уу хайшаа юм. Yellow box угаасаа л дотор нь зогсвол торгох ганц л үүрэгтэйгээс биш шар зураас татлаа гээд машинууд нисээд түгрэл арилана гэсэн үг биш

Холбоотой мэдээ