ШӨХТГ Бат-Эрдэнэ даргаа зөрчил илэрсэн компаниудын үйл ажиллагааг зогсоож ард түмний хохиролыг эдгээр компаниудаас гаргуулж өг!

2021-07-23 439 1
Shares

ШӨХТГ-аас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдэгдэл хийсэн. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шаардлага хангаагүй автобензин, дизелийн түлш нийлүүлсэн аж ахуй нэгжүүдийг зарлалаа.

Улаанбаатар хотол үйл ажиллагаа эрхэлдэг 28 аж ахуй нэгжийн агуулах, шатахуун түгээх станц, вагоноос автобензины 76 дээж авч шинжилжээ. Шинжилгээний үр дүнд 13 дээжид октаны тоо стандартад зааснаас их болон бага байжээ. Эл зөрчил дараах компаниудаас илэрсэн байна.

  1. Жаст ойл

2. Монсуль

3. Петростар

4.МТ групп

5.Синчиойл компани

6.Лексойл компани

7. Хөрс-Автосервис

8. Аргал-Ойл компани

9. Шунхлай трэйд компани

10. Петрочайн компани

Харин “Монсуль”, “Петрочайн”, “Магнай трейд” “Хөрс-Авто сервис”, “Аргал-Ойл” “Петрочайн” компани компаниудын шатахууны дээжээс механик хольц илэрчээ. Түүнчлэн “Монсуль”, “Петростар”, “Магнай трейд”, “Синчи-Ойл”, “Шунхлай трейд”, “Лекс-Ойл”, “М-Ойл”, “Тэс петролиум” компанийн агуулахад зөрчил илэрсэн байна.

Стандартын шаардлага хангаагүй шатахуун чухам ямар хэмжээгээр, хэдий хугацаанд зарж, хэдэн тэрбум төгрөгний ашиг эдгээр компаниуд олсон нь одоогоор тодорхойгүй ч Монгол улсын хэмжээнд бодоод үзэхэд толгой эргэм тоо гарах нь тодорхой. Тиймээс ард түмнийхээ халаасыг тэмтрэн хуурамч, чанаргүй шатахуун борлуулсан эдгээр байгууллагуудтай хатуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авна хэмээн ШӨХТГ-н дарга Бат-Эрдэнэ өмнө ярьж байсан. Тиймээс төр ард түмнээ бодоод эдгээр луйврын сүлжээг нэгэнт илрүүлж, зөрчлийг тогтоосон учир томоохон шийдвэр гаргана гэдэгт ард түмэн итгэлтэй байна.

Урьд өмнө нь олон ч байгууллага Монголын шатахуун импортлогч группууд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг зэрэг зөрчлүүдийг хэлдэг, ярьдаг байсан ч тэднийг торгосон болоод л өнгөрдөг байсан нь ийнхүү луйврыг нь гааруулсан үйлдэл болжээ. Асар их мөнгө, эрх мэдлийн өөдөөс ШӨХТГ-н дарга Бат-Эрдэнэ зогсож ажиллана гэдэг улс төр болон хувь хүний зориг, тэвчээрийг шаардах нь тодорхой ч ард түмнийхээ төлөө ЭДГЭЭР ОЛИГАРХИУДТАЙ тэмцэж ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Shares
  • Худлаа шоу шүү дээ. Наад тавьсан жоохон торгууль нь ямар үндэслэлээр тавьсан нь ч тодорхоогүй шүүх дээр очоод унана. Нэг нам дагасан эрх мэдэлд дуртай саваагүй хүү жожигхоон оноо аваад л энэ шоу өндөрлөнө шүү дээ 

Холбоотой мэдээ