Эрчүүдийн ажлын байранд бэ.лгийн дар.амтад өртөх нь нэмэгдэж байна

2021-07-23 705 0
Shares

Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт нь хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчил бөгөөд жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн нэг хэлбэр юм. Өнөөдөр 3 эмэгтэй тутмын 1 нь ажил, сургуулийн байр, түүний орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан, хамтрагчийн зүгээс ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байна. Хохирогчдын 97,5 хувь нь эмэгтэй, 2,5 хувь эрэгтэйчүүд байна.

“Төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн Үлгэрчилсэн заавар” батлагдлаа.

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаар хүлээх үүргийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, ажлын байрны бэлгийн дарамтгүй орчин бүрдүүлэх, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдох харилцааг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д тусгахад удирдамж болгон ашиглах “Үлгэрчилсэн заавар”-ыг Хөдөлмөр, нийгмийн 3 талт үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран баталсан байна.

Хууль тогтоомжийн хүрээнд ажлын байрны бэлгийн дарамтаас сэргийлэх тодорхой заалтууд байдаг хэдий ч яг практик дээр олон бэрхшээл, мэдээлэлгүй байдлаас хамаарч олон эмэгтэй хохирч үлдэж байна.
Байгууллага болгон жишээ нь Хөдөлмөрийн дотоод журамд Ажлын байрны бэлгийн дарамтыг үл тэвчих зохицуулалтуудыг хуулиар оруулах ёстой. Гэтэл байгууллагын хүний нөөц, Тамгын газар мэдээлэлгүйгээс болж заалтуудаа найруулж бичиж мэддэггүй тохиолдол маш олон.

Тиймээс тал бүрийн оролцоог хангаж төрийн болон хувийн байгууллагад үлгэрчилсэн загвар Дотоод журам боловсруулж баталлаа.

Shares

Холбоотой мэдээ