Зах, лангуугаар мах зарахыг хориглож, зөвхөн үйлдвэрийн аргаар мал төхөөрдөг болгоно

2021-07-23 3603 14
Shares

ШӨХТГ-аас махны зах, мах бэлтгэлийн газруудад шалгалт хийсэн. Гэвч тэнд эрүүл ахуйн наад захын шаардлага зөрчигдөж байгаа нь ил болсон юм. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ Хөдөө аж ахуйн сайд Ү.Мэндсайхантай уулзаж энэ асуудлыг хэрхэн цэгцлэх талаар ярилцжээ. Улмаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох, Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх, Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэсэн гурван том ажлыг дэмжин, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаан оруулахаар болжээ.

Энэхүү санал дэмжигдвал Нарантуул, Барс, Хүчит шонхор, Бөмбөгөр, Хархорин зэрэг худалдааны төвд мах зардаг иргэд ажиллах боломжгүй болох бөгөөд, малчид малаа өөрсдөө төхөөрөх бус зөвхөн үйлдвэрт өгдөг болох юм.

Shares
  • Малаа өсгөвөл монголчуудын амьдралд хэрэгтэй гэж бодож ирсэн чинь худлаа байж,мал өсөх тусам махны үнэ дийлдэхээ болилоо,З-хан сая хүнтэй 80 -90 сая малтай,нэг хүнд оногдох малаараа дэлхийд тэргүүлдэг атлаа үхрийн нэг кг махыг 15 мянган төгрөгөөр авах боллоо,монголд ард иргэдээ боддог төр засаг гэж байдаг бол эрх биш нэг  юм бодох цаг болж,махны асуудлыг манай төр засаг биш хэдэн хятадууд л мэддэг болсон гэцгээх юм үнэн үү?

    • Махны үнэ гэж орилохоосоо өмнө ханшаа хар. Малчид чинь бас идэж уудаг эдэлж хэрэглэдэг. Мөнгө өөрөө үнэгүй болж бгаан шинж

  • Хятадын гарт махны зах зээлээ бүрэн өгнөө л гэсэн үг дээ. Төрөөс зээлийн дэмжлэг муу. Хэн мөнгөтэй, хятад л мөнгөтэй. Хөрөнгө оруулалт нэртэй хятад үйлдвэрүүд шавна даа

    • Яг үнэн, Хятадууд гар аргаар үйлдвэр нэртэй бохир газруудад нядалгаа хийнэ, Хүссэн үнээрээ зарна. Хаанаас явуулж буй бодлого вэ  

  • Энэ бол жинхэн дээрэм шүү. Малчид зөвхөн үйлдвэрт малаа тушааж үйлдвэр нь маш хямдхан авна. Дараа нь өндөр үнээр дамлна. Махны үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг ХХААЯ өндөр үнээр дамлдаг бизнесс болно. Алдагдалтай ажиллаа гэж их ихмжээны татаас өгч хувааж иднэ ийм л луйвар болно.

  • маш зөв.Эрт ингэж шийдэх байсан юм. Нийслэлчүүд махны наымаачидын  эрхшээлд 30  шахам жил үйлээ үзсэншүү

    • Үнэ хямдрахгүй улам өснө. Яг бензин шиг хэдхэн монопол гарч ирчээд махны үнээ дураараа  хувилдаж нэмнэ. Тусгай зөвшөөрөл сунгасан тэрбум турбум төгрөгөө махны үнэндээр нэмнэ. Махны чанар олдоц муудна.

  • Маш зөв, гар дамжиж үнэ нэмэгдээд төр зөв зохицуулалт хийх хэрэгтэй үнэ тогтвортой болно,махны үнэ хямдарнө,захын худалдагч нар хөдөөдөө очиж амьдрахаар явна,хотын хөдөлгөөн багасна. 

  • Мах бэлтгэхэд зориулсан мах комбинат байхад хятадуудаар махаа бэлтгүүлж байдаг улс манайхаас өөр байхгүй биз

  • Гар ажиллагаагаар малаа төхөөрч ажиллаж байгаа нь хамгийн шилдэг арга, ер буруу байхгүй. Харин ч цэвэрхэн шүүдээ. үйлдвэржүүлнэ гэхээрээ утгаа алдаж байна гэсэн үг

  • Та нарийн энэ шиидвэр тэгээд шууд тэр хужаа нарийн үйлдвэрт өг гээд бнуу сайхан шиидвэр лав биш бнаа малнууд минь

Холбоотой мэдээ