Хүрэлээгийн охин НАМУУН эрүүл мэндийн ажилтнуудад сюрприз барьжээ. БРАВО

2021-07-25 774 0
Shares

Хошин шогийн тод од Хүрэлээгийн охин Намуун чамгүй хөдөлгөөнтэй бүсгүй. Хувийн гоо сайхны брэндээ хэдийнээ Монголчууддаа таниулж чаджээ. Хааяа нэг кино, клипэнд тоглочихно. Аавынхаа гарыг харж суудаг охидоос өөр гэдгээ тэрээр баталж хувийнхаа бизнесээр үнэтэй машин, хаус худалдаж авсан нь олныг бишрүүлсэн.

Залуу үед үлгэр дуурайлал болохуйц энэ бүсгүйн бас нэг сюрпризийг дуулгахад ТӨРСӨН ӨДӨР-өөрөө найз охидуудаа цуглуулаад цаг өнгөрөөж болох байтал цар тахлын улаан бүсэд ажиллаж буй алтан гарт ЭМЧ нарыг баярлуулсан нь жинхэнэ ЗӨВ үлгэр жишээ боллоо. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Төрсөн өдрөө тэмдэглэх мөнгөө эрүүл мэндийн манаанд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа зориуллаа” гэжээ.

Ийнхүү Намуун өөрийн брэнд бүтээгдэхүүнээ тэрээр бэлэг болгожээ. Аавын зөв хүмүүжил ийнхүү нийгэмд зөв үлгэр үзүүлдэг нэгэн лидер БҮСГҮЙГ ийнхүү төрүүлж чаджээ. Дашрамд хэлэхэд Х.Намууны ВОЛАРСЕН брэнд Монголдоо төдийгөө гадаад зах зээлд хүрээгээ тэлэхээр ажиллаж байгаа аж. Дэлхийн охид бүсгүйчүүдийг өөрийн нэрийн гоо сайхны хэрэгслээр хангаж, трэнд болох цаг удахгүй бизээ. Түүнд амжилт ойрхон байгаад эргэлзэхгүй байна.

 

Shares

Холбоотой мэдээ