Манай дарга нарын суудал дээрх SDA ямар утгатай вэ?

2021-07-26 1336 0
Shares

Хүн төрөлхтний их наадам, олимп эхлээд хэд хонож байна. Үзэгчгүй зохион байгуулсан гэх энэ удаагийн наадамд манай дарга нар бөөнөөрөө очоод суучихсан байгаад иргэд бухимдангуй байгаа ч тамирчдын хувьд аль хэдийнэ нэг хүрэл медалийг хүртэж, олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулаад амжсан.

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж олон хүн ярих болсон нь улс орон нь элгээрээ хэвчихчээд байхад олимпын цэнгэлдэхэд очоод хэвтчихсэн Ерөнхий сайдтай шууд холбоотой юм. Ядаж байхад SDA гэх үгийн товчлол суудал дээр харагдсан нь монголчуудын өргөн хэрэглээний өнөөх П***А гэх үгийг санагдуулах болов. Тэгвэл энэхүү товчлол ямар учиртайг та бүхэнд тайлбарлаж өгөе.

Хүмүүс SDA гэсэн товчлолын утгыг янз бүрээр тайлбарлаж байна. Энэ үг нь SDA-Same Discipline Athlete гэсэн үгийн товчлол бөгөөд үгчилж орчуулвал ТАМИРЧИНТАЙ ИЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛТЭЙ буюу тамирчидтай ижил статустай гэсэн утгатай. Товчхондоо ийм үг тул одоо олон зүйл нурших шаардлагагүй юм. Энэ өдрүүдэд хүн төрөлхтөн аюулт өвчнөөс сэргийлж, их наадмаа үзэгчгүйгээр зохион байгуулж байна. Харин үзэгчдийн оронд чихмэл бамбруушнууд суудал бүрд байршуулжээ.

Shares

Холбоотой мэдээ