KFC ХООЛ БИШ ХОР ЗАРДАГ УУ: Хан-Уул салбараар үйлчлүүлсэн иргэд хордлогод оржээ

2021-07-29 270 0
Shares

KFC Хан-Уул салбараар үйлчлүүлсэн хосууд хордлогод оржээ. Тэд тухайн байгууллагад хандсан боловч тоймтой хариу өгөөгүй тул олон нийтийн сүлжээнд өөрсдөд тулгамдсан асуудлаа нийтэлсэн байна. Иргэний мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэе. “Танайх арай дэндүү байгууллага юм аа! Зүгээр хор зараад сууж байдаг юм уу?


1. Бүтэн сайн өдөр (2021.07.25) Хан-Уул дүүргийн 11-р хороонд танай бургертэй багцаас захиалсан. Тэр өдөр манай найз залуу бид 2 өндөг, помидор л идсэн байсан. Шөнө 12 цагийн үеэс өвдөлт эхэлж, бие янгинаж өвдөж эхэлсэн. 2 хоног ямар ч ажлын чадамжгүй, толгой дайвалзаад, суулгаад, юм идэж чадахгүй, бие янгинаж өвдөөд байсан. Ковид-19 байж магад гээд тест хүртэл өгсөн. Сөрөг гарсан. 2 удаа дусал хийлгэсэн, баахан эм тан уусан. Өнөөдөр хордлого аваад 4 хонож байна! Одоо ч бүрэн эдгэрээгүй, хордлоготой хэвээр л байна!!!


2. 7555 1010 гэдэг дугаар луу жоохон тэнхээ ороод залгасан. Эргээд нэг менежер эмэгтэй холбогдсоноо: “Яанаа гайгүй юу, зүгээр үү? Тэр өдрийн гарсан бүтээгдэхүүнүүдийг шалгуулсан, юу ч илрээгүй гэсэн”. Тэнэг хүн хуурч байгаа биш дээ. Би ч гэж би, өөр ямар ч хариу хүлээсэн юм. Яанаа ч гэх шиг. Менежерийн яанаагаар бид 2 яах вэ дээ одоо. Арай гэж бие засах өрөө рүү ож байгаа юм, толгойгоо ч бүрэн хөдөлгөж чадахгүй, бүх л бүтэн хоёр өдрийн ажил төрөл байхгүй!, эрүүл мэндээрээ хохироод байж байхад, ЯАНАА юу? Are you kidding me?


3. Надад яг үнэндээ ийм пост бичээд сууж байх хүсэл алга. Сенсацлаад явах зав нь ч байдаггүй. Яг одоо аргаа бараад бичиж байна. Жоохон хүүхдүүд, эмзэг мэдрэмтгий, өвчтэй хүмүүс идвэл надаас ч аймар өвдөх байхдаа гэж бодоод бичлээ. Аргаа бараад IG дээр стори хийхэд надад олон хариу ирсэн. Заримыг нь доор орууллаа.


4. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар нь ч утсаа авдаггүй юм байна, KFC нь ч хор зараад, ЯАНАА гээд сууж байдаг юм байна. How LOVELY!


5. Надад хохирол барагдуулах шаардлага байхгүй ээ! Угаасаа өвддөгөө өвдөөд сууж байна. Өвдчихсөн. Аль аль талдаа зүгээр ажлаа хийчмээр байна!! Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар KFC!!!! Чадахгүй юм бол чаддаг хүнээ тавиад, бүр чадахгүй бол хор зарж хүмүүсийг хорлохоо боль!!!” Гэжээ.

Shares

Холбоотой мэдээ