Х.Нямбаатар: Намайг сайд болохоос өмнөх үеийн бичлэг тарааж байгаад харамсаж байна

2021-07-30 275 0
Shares

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлан, улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн. Энэхүү бичлэгийг хоёр жилийн өмнө болсон үйл явдлын баримт гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байгаа юм. тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Тус газраас хийж буй мэдээллээр урьд шөнө шалгах ажиллагаа явуулсан байна. Энэ үйлдэл нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны баарнаас иргэдийг баривчилсан бөгөөд ингэхдээ иргэний эрх чөлөөнд халдсан байна. Тухайн үед болсон үйл явцыг бүртгэлд оруулалгүй нуун дарагдуулсан гэдгийг хэлж байна. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Энэ асуудлыг прокурорын дүгнэлтээр АТГ-т шилжүүлэн шалгахаар болсон байна.

Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгдлээ.

Shares

Холбоотой мэдээ