БИЧЛЭГ: Цагдаад зод.уулсан иргэн газар дээрээ нас бар.сан ээлжит бичлэг ил боллоо

2021-07-30 2314 1
Shares

Цагдаагийн албан хаагч дахин нэг иргэнд хүч хэрэглэж Иргэн амиа алдсан бичлэгийг Парламент телевиз ил болгож байна.  Эрүүлжүүлэх байранд цагдаа иргэний аминд хүрсэн #Хүн_амины_хэрэг-ийн бичлэг/, /Тухайн цохиулж буй иргэн #Нас_барсан/

Кабинетийнхаа сайдад хариуцлага тооцож чаддаггүй Л.Оюун-Эрдэнийн ЗГ Огцрох уу‼ Эсвэл Л.Оюун-эрдэнийн үеэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ёс зүйн хариуцлагаа үүрч огцрох уу? Иргэдийн эрхэнд санаатайгаар халдаж зэрлэг балмадаар зодсон 2019 оны үйлдэлд тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж хариуцлага хүлээж огцрох уу гэдэг асуултыг тавьж байна.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Цагдаагийн ерөнхий газар орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа цагдаагийн нийт байгууллага, алба хаагчид дотоод хяналт тавихын зэрэгцээ цагдаагийн өдөр тутмын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангаж тайлан тавих эрх хэмжээг нэгж, байгууллага хариуцсан удирдах албан тушаалтнуудад олгодог.

Дотоод хяналтын чиглэлүүд- Хяналт шалгалт Үнэлгээ шинжилгээ Дотоод аудит

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дотоод хяналт-аюулгүй байдлын газрыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэчилэн байгуулсан. Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар нь Хяналт шалгалт, Аюулгүй байдлын Төрийн нууц, шифрийн дотоод аудитын хэлтэс, харилцааны тасагтай байна. Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар нь Цагдаагийн байгууллагын хэмжээнд эрсдлийн удирдлага, үнэлгээ, шинжилгээг нэгтгэн зохион байгуулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; цагдаагийн байгууллага дахь төсөв, санхүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн үр ашигтай зарцуулалт, ил тод байдлыг хянан шалгах, дүн шинжилгээ хийх; Албан хаагч, ажилтныг хүний эрх чөлөө, хууль, ёс зүй зөрчихөөс сэргийлэх, илрүүлж шалгах, таслан зогсоох, шалтгаан нөхцлийг судалж, мэдээллийн сан бүрдүүлэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж хянан шалгах, авлига, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулн гэжээ.

Хэтийн зорилгын хувьд тус байгууллага Дотоод хяналтад суурилсан цагдаагийн үйл ажиллагааг хөгжүүлж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Цагдаагийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтыг хангах; Иргэний зөвлөлийг олон улсын жишиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж бэхжүүлэх; Байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаанд удирдах албан тушаалтнаас гадна ажилтнуудын оролцоо түвшинг тодорхойлох, авлигагүй орчин бий болгох;
Цагдаагийн байгууллага, алба хаагчийн бие даасан хараат бус байдлыг бэхжүүлж улс төр, бизнесийн бүлэглэл, эрх мэдэл албан тушаалтны болон бусад нөлөөллөөс ангид байлгах; Хуулиар нууцалснаас бусад цагдаагийн үйл ажиллагаа, төсөв санхүүжилтийн ил тод байдлыг улам бүр бэхжүүлэхээр тусгасан байна.

Shares
  • 2019 оны асуудалд тухайн үеийн удирдлагууд нь л хариуцлага хүлээх ёстой. Энийг одоо гаргаж ирж байгаа нь МАН-ын дотоод зодоон хүчээ авч байгаагийн шинж бөгөөд харин гэмт хэргийг нуун дарагдуулж байсан хүмүүст ч хариуцлага тооцох хэрэгтэй. Туйлширч сэвээд яахав дээ.

Холбоотой мэдээ