Олимпоос медаль авсан бүсгүйд онгоцны буудал дээр гэрлэх санал тавьжээ

2021-07-31 288 0
Shares

Токио 2020 олимпийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс мөнгөн медаль аваад ирсэн найз бүсгүйдээ онгоцны буудал дээр гэрлэх санал тавьжээ. Оросын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн гишүүн Анастасия Логунова өнгөрөгч Пүрэв гаригт Шереметьевогийн нисэх онгоцны буудал дээр газардахад түүний найз залуу Владимир Черемесин угтан авч, гэрлэх саналаа тавьжээ.


Баярласан бүсгүй гэрлэхийг зөвшөөрчээ. Гэрлэх санал авсан, олимпийн мөнгөн медаль хүртсэн Анастасия Логунова “Мэдээж, би хэлэх үггүй болчихлоо. Бүгдийг мартчихлаа. Олимпийн талаар юу гэж хэлэхээ мартчихлаа. Миний хувьд олимп дууссан, одоо амьдралын минь шинэ бүлэг эхэлж байна. Өнөөдөр үнэхээр супер өдөр тохиолоо. Ийм юм болно гэж төсөөлсөнгүй” гэжээ.


Сэтгүүлч түүнээс олимпийн медаль, хуримын бөгж хоёрын аль нь чухал вэ? гэж асуухад тамирчин бүсгүй “Хоёулаа” хэмээн хариулжээ.

Shares

Холбоотой мэдээ