Таны өмнө нь уншиж байснаас хамгийн үнэн зурхай

2021-08-03 1147 0
Shares

Хонины орд
Гаднаас нь харахад хад чулуу шиг ч сэтгэлдээ маш эмзэг. Чи тэднийг чадсан гэж бодож магадгүй. Гэвч үнэндээ, харин ч эсрэгээрээ чи тэдэнд чадуулж байдаг. Тэдэнд юу хийхийг нь заах хэрэггүй. Хэчнээн хичээсэн ч тэднийг үгэндээ оруулж чадахгүй. Юу бодож байгаагаа ямар ч шүүлтүүргүй шулуухан л хэлдэг. Найз гэдэг тэдний хувьд насан туршийн ойлголт. Хэдэн ч жил өнгөрсөн чамайг гэсэн сэтгэл нь хэвээр л байна.

Үхрийн орд
Найз нартайгаа хамт байх үедээ үргэлж инээж, баяр хөөртэй байдаг болохоор хэн ч хилэгнэсэн сэтгэлийг нь олж анзаардаггүй. Тэдэнд итгэж болно. Урмыг чинь хэзээ ч хугалахгүй. Хэрвээ хугалбал шалтгаантай л байж таарна. Зөрүүд зантай. Гэхдээ уучлалт гуйхааргүй зөрүүд хүмүүс биш. Уурласан ч өрөвч зөөлөн сэтгэлтэй. Би чамд хайртай гэдэг үгийг хэлье л гэж хэлнэ.

Ихрийн орд
Ойлгоход хамгийн амаргүй ордын нэг. Уурласан ч хайр татам, инээсэн ч хайр татам хүмүүс. Хэчнээн хичээгээд ч өөрийнхөөр нь болохгүй бол зүгээр л хаяад явчихдаг. Ямар ч маргаан, ямар ч тэмцэлгүй. Баяртай ч гэж хэлэлгүй гараад явчихдаг. Хүлээлгэх эсвэл хийгээгүй хэрэгт нь гүтгэхэд үнэхээр дургүй. Сэтгэлийг нь эзэмдэж чадсан л бол чамайг насан туршдаа, чин сэтгэлээсээ хайрлана.

Мэлхийн орд
Тэднийг мэхлэх гэж оролдох хэрэггүй, чи өөрөө л хохироод үлдэнэ. Тэднийг түлхсэн ч чамайг гэсэн сэтгэл нь хэвээр байдаг. Хайртай хүмүүсийнхээ төлөө эцсээ хүртэл чадах бүхнээ хийдэг. Үнэхээр ажигч. Бүхнийг маш тодорхой анзаарч мэддэг. Гэгээн дарь эх гэгддэг орд бөгөөд хэнийг ч сэтгэлээсээ анхаарч халамжилдаг. Өөрийн зөн совинд маш их итгэдэг. Хэрвээ итгэж болохгүй гэсэн мэдрэмж төрсөн л бол хэнд ч итгэхгүй.

Арслангийн орд

Сэтгэл татагдсан нэгнээ чин сэтгэлээсээ хайрладаг, дэлхий ертөнцийг бүхэлд нь түүнийх болгохыг хүсдэг. Хүндэтгэлгүй харьцахыг тэвчиж чаддаггүй.
Бодлыг чинь асуугаагүй бол ярих шаардлагагүй.
Хайртай хүмүүсийг нь муулахыг сонсож чаддаггүй. Чамтай хамтрахыг хүсэх ч тэдэнд чи хэрэггүй. Өөрсдөө бүгдийг хийж чадна.

Охины орд
Маргалдаж байсан ч тэднээс анхаарлаа харамлах хэрэггүй. Зүгээр л тэврээд ав! Тархинд нь хэтэрхий олон бодол эргэлдэж байдаг учраас заримдаа түүнийгээ цэгцлэхэд амаргүй байдаг. Чиний хийж байгаа болгоныг шинжлэн дүгнэж байдаг. Гэхдээ үүнийгээ хэзээ ч хэлэхгүй. Нэг л хайрласан бол насан туршдаа хайрладаг. Хэчнээн хичээгээд ч юу ч бодохгүй байж чаддаггүй. Тархи нь үргэлж ажиллаж байдаг» гэсэн үг сонсох дургүй.

Жинлүүрийн орд
Хийх үйлдэл бүхэн нь чин сэтгэлээс нь урган гардаг. Чиний амьдралд жинлүүрийн ордын хэн нэгэн байвал чи азтай гэсэн үг. Юу бодож байгааг нь чи хэзээ ч мэдэхгүй. Учир нь тэд өөртэйгөө үргэлж тэмцэлдэж байдаг. Худлаа ярьж байгаа хүнийг зөнгөөрөө мэддэг гэдэгт нь итгэсэн дээр. Үнэхээр худлаа ярьж байгаа хүнийг мэддэг. Айдсаа хянаж чаддаг. Тиймээс үргэлж тайван, хээнцэр, хянамгай харагддаг. Амархан хувирч өөрчлөгддөг. Нэг мөчид сайхан ааштай байснаа гэнэт уурлаж эхэлдэг.

Хилэнцийн орд

Үүссэн асуудалд шийдлийг нь олон олтлоо санаа нь амардаггүй. Тэднийг өөрөөсөө түлхэх хэрэггүй. Чиний амьдралдаа учрах хамгийн сайн хүмүүсийн нэг. Сэтгэл санаагаар нь оролдоно гэдэг тамын хаалга нээлээ л гэсэн үг. Тийм ч яриасаг биш. Гэвч хүссэн үедээ өөрийгөө нээдэг. Нэг яриад эхэлчихвэл хэдэн ч цагаар ярилцаж чадна. Бусдыг маш сайн ойлгодог. Гэхдээ үнэнийг хэлэх боломж олгоод байхад л худлаа яриад байгаа хүнийг ойлгоно л гэж лав байхгүй.

Нумын орд
Ихэнхдээ юу ч мэдээгүй царайлж, тэнэг үйлдэл хийдэг. Гэвч сэтгэлдээ өдөр тутмын амьдралаас залхаж, хаашаа ч хамаагүй явахын хүслэн байдаг. Тэдэнтэй хамтарч чадвал хүссэндээ хүрч чадна. Юу хүсэж байгаагаа мэддэг ч жаахан тэвчээргүй. Бодсоноо тэр болгон нээн илэрхийлээд байдаггүй. Учир нь хүмүүс үнэнийг хүлээж авах чадваргүй гэж үздэг. Хүссэн эрх чөлөөг нь өгвөл хүссэнээ хийхээс илүү харин ч эсрэг үйлдэл хийдэг.

Матрын орд
Хэн нэгнийг өөрчлөхийг оролддоггүй. Харин ч бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Чимээгүй сэтгэгч. Бодол, итгэл үнэмшилдээ маш үнэнч ханддаг. Тайван төрлийн хүн. Тэдний тэвчээр тийм ч амархан алдардаггүй. Үргэлж үнэнийг ярьдаг. Маргааны үеэр ч үнэнийг дэлгэж тавьдаг ганцхан хүн нь байдаг. Хайр дурлалын харилцаагаа маш сайхан авч явдаг ордын нэг.

Хумхын орд
Анхаарлыг нь татахыг хүсвэл өөрөөр сэтгэж, өөр байх хэрэгтэй. Урхинд чинь тийм ч амархан орохгүй. Тэдэнтэй хамт байхад бүх зүйл сайхан байна гэж санагдаж мэднэ. Гэвч сэтгэлд нь үгээр илэрхийлэхийн аргагүй олон бодол эргэлдэж байдаг. Бусдыг албаар сорьж, сонин сонин асуулт тавьдаг. Ямар үед ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэг. Сэтгэл хөдлөлдөө тийм ч их автдаггүй. Бүх эрх мэдлийг харилцагч хүндээ өгдөг. Хэний ч хянаж чадахгүй ордын нэг. Учир нь тэд өөрийнхөөрөө л амьдардаг.

Загасны орд
Хайртай хүмүүсээ бүхнээс дээгүүр тавьдаг. Орчныхоо энергийг өөртөө татдаг. Чи юу ч мэдэрч байсан тэд чамайг мэдэрч чаддаг. Биеэ сайхан авч явдаг ч хохирогч болж жүжиглэхээр ухаалаг. Заримдаа асуудлаас зайлсхийхийг илүүд үздэг. Ганцаараа байхыг үзэн яддаг. Гэхдээ хүмүүстэй байхыг илүү үзэн яддаг. Олон хүнтэй байх нь харин ч уйтгартай санагдах нь бий.

Shares

Холбоотой мэдээ