Нарийн ногооны хэрэглээний 80 хувийг урд хөршөөс авдаг тул үнэ нэмэгдсэн гэв

2020-12-16 270 0
Shares

Монгол улсад нарийн ногооны хомсдол үүсэж энэ төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэд лангуугаа хаажээ. Замын-үүд боомтоор орж ирэх нарийн ногоо тээвэрлэдэг автомашины тоог багасгаснаас Монгол улсад нарийн ногооны хомсдол үүсэж энэ төрлийн худалдаа эрхэлдэг зарим иргэд лангуугаа хааж байгаа аж. Хүнсний ногооныхоо 60 хувийг дотоодоосоо хангадаг гэсэн салбарын яамны статистик судалгаа байдаг ч энэ нь бодит амьдрал дээр худлаа тоо гэдэг нь энэ өдрүүдэд харагдаж байна.

Тийм учраас нарийн ногооны үнэ хомсдол бий болсонтой холбоотой нэмэгджээ. Үүний шалтгааныг салбарынхан тайлбарлахдаа зах зээлд шилжсэн 30 жилийн хугацаанд хятад ногоо Монголын хэрэглээний 80-аас дээш хувийг эзэлсээр ирсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Shares

Холбоотой мэдээ