Мод нэг бүрийг улаан гараараа шалгадаг Т.Гантөмөр дарга нийслэлчүүдийн хайрыг хүлээж байна

2021-08-06 1765 5
Shares

Хотынхоо төлөө хөлөө хугарч, гутлаа ханзартал зүтгэж мэдэх ганцхан дарга Т.Гантөмөр юм. Учир нь түүний талаарх гайхалтай мэдээлэл цахим орчинд тархаж нийслэлчүүдийг алмайруулж, шоконд оруулахад хүргээд байна.

Цагаан цамцтай, хар костюмтай хүн ганцаараа гудамжны улиас түлхэж үзээд шалгаад явахаар нь нэг компанийн захирал аж ахуйгаа шалгаад байгаа юм байх гэж бодоод хажуугаар нь зөртөл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Т.Гантөмөр дарга явж байх юм. Мэндлээд:-Та ганцаараа юу хийж яваа юм гэсэн чинь:

-Энд дулааны шугам солихдоо золигнууд хэдэн сайхан улиаснуудын гурвыг унагачихсан байх юм. Уг нь сайхан хөрстэй юм… гээд халаглаад явж байна. Тэгээд та яагаад энэ моднуудыг түлхээд байгаа юм гэсэн чинь: Үлдсэн хэдийг нь хөндөөд хөдөлгөчихсөн юм боловуу гээд өөрөө ирж шалгасан юм гэнэ ээ.

Ийм хөдөлмөрч, сэтгэлтэй аж ахуйн хүмүүс энэ хотыг бүтээсэн дээ гээд хүндлэх сэтгэл төрөв. Эрх мэдэлтэй болгонд дургүйцдэг болсон нийгмийн сөрөг сэтгэл зүйд заримдаа ийм сайхан хүмүүсийн тухай ярьж ойлгуулмаар санагддаг юм.

Shares

Холбоотой мэдээ