Таны хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах вэ?

2021-08-07 691 1
Shares

Улаанбаатар хотын цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг нийслэлийн Боловсролын газраас батлан гаргажээ. Таны хүүхэд аль цэцэрлэгт явахыг дараах хүснэгтээс дарж хараарай.

Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргасан нь 80 гаруй мянган эцэг, эхэд хүндрэл учруулаад байв. Эцэг, эхчүүд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хоёр настай хүүхдээ харахын тулд хүүхдээ харах, ажлаасаа чөлөө авахад хүрч байв. Тиймээс Засгийн газрын өчигдөр (2020.09.14) хуралдаанаас бүх хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Тэгвэл хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр (2020.9.15)-өөс эхэлж байна.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ “Монгол Улсын Ерөнхий сайд хоёр настай хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч, хоёр настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол буюу улсын, хувийн цэцэрлэгт хамруулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан. Хоёр настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй учраас хүүхэд харах үйлчилгээний стандартыг сайжруулж, хоёр настай хүүхдүүдийг хамруулах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

 

Shares

Холбоотой мэдээ