Алдарт эх, дуучин Анугийн шазруун зан юунд түүнийг хүргэчихэв ээ?

2021-08-10 1821 0
Shares

“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Уранхолбоог авьяаслаг гэхээсээ ажилтай, сэргэлэн, шазруун бүсгүй гэх нэгэн цөөнгүй. Олноо Ану нэрээрээ танигдсан дуучин Ч.Уранхолбоо Гала хамтлаг тарснаас хойш гэр, ажил хоёрыг ёстой нэг хослуулан явж байна. Болороо нь Мон-лаа компанийн нэгэн залуухан захирлын цайг чанаж чимээгүйхэн гэрийн эзэгтэй болсон бол Ану огт зүгээр суусангүй гэр дүүрэн охидоо хүмүүжүүлж, ээж хүнийхээ эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж яваа.

Дөрөв төрсөн ч гунхаж явсан бүсгүйг тээгч эх хөлсөлсөн хэмээх шуугиан ч тасраагүй. Олны хэл амыг төдийлөн тоодоггүй тэрээр багаасаа л тэмцэгч байж гэж олон ярьдаг. Ямар сайндаа нэгэн ярилцлагандаа “Би өөртөө хэзээ ч хүнээс мөнгө зээлэхгүй юм шүү гэж андгай өгсөн. Тэр маань л намайг ийм зэрэгтэй явуулж байна” гэжээ. Шазруун зан хүнд байж гэмээнэ аливаа асуудлыг даван туулах хүч өгдгийг Фэйсбүүк, инстаграм дагагчын тоогоороо Монголдоо дээгүүрт орох хүртэл нь түүнийг хурцалсан байх. Сошиал инфлүзэр энэ давуу талаа ашиглан Машинтай, Хаустай гэр бүл гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж олон хүнд үлгэрлэн яваа.

Холбоотой мэдээ:

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо: Би амьдралдаа шударга,
хүнлэг байх зарчмыг баримталдаг

Үндэсний портал GoGo.mn сайтаас Мартын 8-ны өдрийг тохиолдуулан салбар бүрийн найман эмэгтэйгээс найман хариулт авлаа. Анх “Гала” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо саяхан үрийн зулай үнэрлэсэн билээ. Түүнтэй ярилцахад бүх зүйлийг гэрэл гэгээтэйгээр харж, аливаад эерэг ханддаг зан чанартай нь мэдрэгдэж байсан юм. Тэрээр ээж болж, урлагийн тайзаа хэсэг зуур орхиод байгаа. Өдгөө охиноо өсгөх ажилд голчлон анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Түүнээс “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулж дараах найман асуултанд хариулт авсан юм.

Эмэгтэйчүүдийн баяр таны хувьд ямар баяр вэ. Та баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

Би эмэгтэй хүн болж төрснөөрөө бахархдаг. Учир нь эмэгтэй хүнд байгалиас заяасан гайхалтай шинж чанарууд байдаг. Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тэгэхээр тэрхүү гайхалтай шинж чанараараа нийгэмд нөлөөлдөг бүхий л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, дуу хоолойг нь сонсдог өдөр учраас надад сайхан санагддаг. Үрийг нь төрүүлээд, насан туршийн амьдралаа хамтдаа туулахаар дэргэд нь байгаа эмэгтэй хүнийг хэн нэгнээр орлуулшгүйгээр, чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Энэ өдөр би ээжийгээ хамгийн түрүүнд баярлуулдаг. Харин хүний хань болсон учраас энэ жил намайг нөхөр маань баярлуулах байх гэж бодож байна. Мөн охин бид хоёрын хамгийн анхны Март болж байна. Энэ дашрамд танай сайтыг уншиж байгаа нийт ээжүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Shares

Холбоотой мэдээ