Wasabies хамтлагийн охид муудалцаж тарахдаа тулжээ

2021-08-13 3434 1
Shares

“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоуны шилдэг оролцогчдоос бүрдсэн “The wasabies” хамтлагийн гишүүд хамтлагаасаа гарч байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ цаашид тус хамтлаг тарах бус шинэ гишүүдээр бүл нэмэх болсон тухай хамтлагийн ахлагч мэдэгдсэн байна.
“Шарк танк” нэвтрүүлэгт оролцож хөрөнгө оруулалт авч чадав. Тэгвэл “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин нарт “тоогдсон” охид хэн байв?

Э.Анужин /нас 19/:
Одоогоос хэдэн жилийн өмнө “I phonе” гар утсанд дэлхийн алдартай дуучидтай хоршин дуулах боломжтой “karaoke” аппликейшнийг ашиглан Э.Анужин гэх Монгол охин дуучин Жессие Жэйтэй хамтран дуулж “Youtube” сайтад байршуулсан бичлэгийг нь 7 сая гаруй хүн үзэж байв. Тэрбээр ийнхүү дуучин болох анхны гараагаа тавьсан гэж хэлж болно. Үүнээс хойш ““Universe best songs”, “Оддын академи” зэрэг олон уралдаанд өөрийгөө сорьсон тэрбээр өдгөө “The wasabies” хамтлагаар овоглох болсон.

Ө.Ангелина /17/:
Тэр “Оддын академи” шоунд оролцож, хамтлагийн гишүүн болохоосоо өмнө “эмо” хүн байсан гэнэ. Харин одоо илүү нээлттэй нэгэн болжээ. Тэрбээр хамтлагийнхаа хамгийн муу бүжигчин нь байжээ. Бага байхдаа дизайнер болохыг мөрөөддөг байсан бол одоо ч мөрөөдлөө орхилгүй сайн зурдаггүй ч зурах дуртай аж. Ө.Ангелина сайхан дуу сонсоод түүнээсээ юу мэдэрч байгаагаа бичиж, хадгалж үлдээдэг байна.

Э.Буяндулам нас /19/:
Тэр бол хамтлагийнхаа ганц реппер. Сонирхуулахад тэрбээр шоунд орохоосоо өмнө нэг ч удаа дуулж үзээгүй байсан гэнэ. Өмнө нь тайзан дээр бүжиглэх гэж олон дуучдын ард гарч байсан ч өөрөө дуулаад ардаа бүжигчидтэй гарч байгаагүй аж. Д.Буяндулам бүжгийн тал дээр хамтлагийнхаа охидод зааж зөвлөдөг бол хэрхэн дуулах тал дээр бусад охид нь түүнд зөвлөгөө өгдөг байна. Амралт чөлөөт цагаараа нүүр будалт /make uр / хийх дуртай гэнэ. Клипэн дээр хийгдэх нүүр будалтанд их анхаардаг бөгөөд стилист хийх сонирхолтой болохоор алдартай стилистүүдийн ажиллах арга барил, хийж байгаа зүйлсээс нь суралцдаг байна. Тэрбээр Дуучин Укаг сонсож, үлгэр дуурайлал авдаг гэнэ.

Э.Аминхүслэн /нас 18/:

Тэр шоунд оролцохоосоо өмнө “ичимхий” нэгэн байжээ. Олны өмнө гарч дуулж чаддаггүй, тайзан дээр гарахаар л сандраад, биеэ бариад байдаг байжээ. Одоо бол сандарч, тэвдэхээ байсан гэнэ. Тэрбээр зураг зурах, воллейбол тоглох, нугарах, загвар өмсөх гэх мэт төрөл бүрт өөрийгөө сорьж үзжээ. Мөн “Андра” академид гурван жилийн турш загвар өмссөн гэнэ. Одоо бол тэрбээр дуучин.

Д.Энхгэрэл /нас 18/:
Хамтлагийнхаа өнгө төрхийг үргэлж шинэлэг, эрч хүчтэй, нэг тийм галзуу гэх юмуу, аль болох эерэг, цоглог байлгахыг л хүсдэг нэгэн. Тэрбээр багадаа шүлэг бичдэг байсан төдийгүй бас бүжиглэх их дуртай байжээ. Харин сүүлийн үед дуу зохиоход өөрийгөө сорьж эхэлсэн байна.
Харин тус хамтлагийн продюсероор хөгжмийн зохиолч Б.Наранзун ажилладаг. Оддын академиас төрөн гарсан “THE WASABIES” хамтлагийн анхны уран бүтээл “Girls Generation” нэртэй дуу нь 2018 оны дөрөвдүгээр сард олон нийтэд цацагдсан даруйдаа багагүй амжилт олж байв. Одоогоор тус дуу Youtube сувагт 1,056,206 удаа тоглуулсан байна.

Мөн тус охидын хамтлагийн 2018 оны зургадугаар сард гаргасан “Ү-гүй” дуу Азийн шилдэг 50 дууны 20-д эрэмбэлэгдэж байв. “Asian Entertainment”-аас гаргасан тус жагсаалтад тус оны долдугаар сарын байдлаар өөрийн улсдаа шинээр гарсан даруйдаа олныг байлдан дагуулсан дуунууд багтсан байна. Энэ дууг Youtube сувагт 2,345,088 удаа тоглуулжээ.

Үүнээс ердөө сарын дараа “Bestie” нэртэй шинэхэн дуугаа цацсан. Энэ дууг Youtube сувагт 1,344,440 удаа тоглуулсан байна.
2018 оны арваннэгдүгээр сард гаргасан “Love” нэртэй дуу нь мөн л өсвөр насны охидыг байлдан дагуулж чадсан юм. Youtube сувагт 1,027,705 удаа тоглуулсан байна.

Эрч хүчтэй охидын нэгдлээс тун удахгүй “Toy” нэртэ шинэхэн уран бүтээлээ олон нийтэд цацахад бэлэн болжээ.

Shares

Холбоотой мэдээ