Экс ерөнхийлөгч Х.Баттулга СХДүүргийн нөхөн сонгуульд өрсөлдөж УИХ-д орохоор бэлтгэлээ базаажээ. ТА ДЭМЖИХ ҮҮ?

2021-08-15 2253 0
Shares

Ирэх аравдугаар сард нийслэлийн СХД-т УИХ-н нөхөн сонгууль болохоор тов гарсан. Тэгвэл энэ тойрогт Ардчилсан намаас хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд экс ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа сураг гарлаа. Эх сурвалжын мэдээлж байгаагаар Х.Баттулга өөрийн мэдлийн Мах импекс, Талх чихэр, Милл хаус зэрэг компаниудынхаа ажилчдад санал өг хэмээн лүндэн буулгахад л баараггүй ялна хэмээн тооцоолсон аж.

Тодруулбал суудлаасаа буусан экс ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тул СХД-т байрлах эзэмшлийн компаниуддаа ийнхүү найдаж байгаа бололтой. Түүний хувьд ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хэд хэдэн асуудлаар АТГ-д шалгагдаж байсан.  Төмөр замын хэрэг буюу улсад 470 сая ам.долларын хохирол учруулсан гэх хэрэг. Түүний тавьсан их өрөөс нь 9 жилийн хугацаанд 280 сая ам.долларыг Монгол улс төлж байна. Энэ асуудлаар цагдаагийн газраас ажлын хэсэг гарч дахин шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Х.Баттулгын  ерөнхийлөгчийн халдашгүй дархан эрх дуусгавар болсонтой холбоотойгоор дээрх хэргүүдийг нь сэргээн шалгаж эхлэх сураг дуулдсан. Түүний хоргодох ганц арга бол УИХ-н гишүүн болж дахин хамгаалалтад орох болоод байх шиг. Хэрэв УИХ-д орж чадахгүй бол түүнийг өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяртай адил хувь тавилан хүлээж байгааг олон улстөрчид яриад эхэлжээ.

Холбоотой мэдээлэл:

БАЯРЛАЛАА, БАЯРТАЙ БАТТУЛГА АА!!!

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Гэвч тэрбээр төрийн тэргүүний суудлаасаа буухынхаа өмнө нийгмийн амьдралд том хар толбо үлдээгээд явах гэж байна. Тодруулбал, тавдугаар сарын эхнээс Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон медалийг олноор хүртээсний зэрэгцээ Улаанбаатар хотод “Эхийн алдар” одонг өөрийн биеэр гардуулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид гардуулахаас Улаанбаатар хотод 4,224 ээж байв. Эдгээр ээжийн одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Төрийн ордонд өөрөө гардуулсан юм.
Хүснэгт. Тавдугаар сараас хойш Ерөнхийлөгч Х.Баттулгын шагнал гардуулсан байдал(Энэ нь зөвхөн нээлттэй мэдээлэгдсэн тоо бөгөөд Ерөнхийлөгчийн ТГ-аас шагналын тоог өгөх боломжгүй гэсэн юм).  Улаанбаатар хотод 4,500 гаруй ба түүнээс дээш хүн Ерөнхийлөгчөөс шагнал хүртсэн байна. Ийнхүү шагнал авсан иргэд талбай дээр өөрсдөө болон хүүхдүүддээ амны хаалт зүүлгээгүй олноор цугласан нь нууц биш. Зарим нь шагналаа тэмдэглэж мөн л олноороо цугласныг олон нийтийн сүлжээнээс харж болно. Харин үр дүнд нь Улаанбаатар хот дахь халдварын тоо огцом нэмэгдэв.

Мөн тавдугаар сарын 30-нд Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол болж, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөллийн хамт оролцсон. Энэ үйл явдлаас хоёр хоногийн дараа Баянхонгор аймагт COVID-19-ийн халдвар илрэв. Уг нь Баянхонгор аймагт тавдугаар сарын 1-нээс хойш 32 хоногийн турш шинээр хүн өвчлөөгүй, “Ногоон бүс” болоод байсан бол зургаадугаар сарын 2-нд нэг, 3-нд найман хүн COVID-19-халдвар авсан нь ийнхүү батлагдсан юм. Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт батлагдсан тохиолдол 1,649 болоод байна.


Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол тавдугаар сарын 1-ний байдлаар COVID-19-ийн нийт батлагдсан тохиолдлын тоо 39,470, нас баралт 117 байв. Харин өнөөдөр 100,000 давж, нас барсан хүний тоо 500 боллоо. Ийнхүү халдварын батлагдсан тохиолдол сүүлийн хоёр сар хүрэхгүй хугацаанд 2.5 ДАХИН нэмэгдэж, 400 орчим хүн амь насаа алдсанд Ерөнхийлөгч Х.Баттулгын шагналын хур, түүний орыг залгах дараагийн хүний сурталчилгааны кампанит ажил том хувь нэмэр оруулав. Танд “баярлалаа”. Баяртай.

Shares

Холбоотой мэдээ