Jargal Defacto VS Mandal daatgal: Даатгуулах уу, эсвэл даатгуулагчаа зөв сонгох уу?

2021-08-15 916 2
Shares

Манай улсад даатгалын салбар үүсэж хөгжөөд 87 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хөгжлийн явцад хувийн даатгалын тогтолцоо ч чамгүй хөгжиж өдгөө маш олон хувийн аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон юм. Тэдний нэг болох 10 жил ажиллаж буй Мандал даатгалын компанид авто машинаа даатгуулаад хохирлоо барагдуулж чадаагүй гэх Д.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд өөрт тохиолдсон асуудлын талаар мэдээлэл нийтэлжээ.

Тэрбээр “5 жилийн өмнө энэ өдөр Мандал даатгалд бүрэн даaтгуулсан миний VW Tourag хулгайд алдсан юм. Хулгайч машиныг унагаж будаа болгосон. Мандал даатгал яасан гээч? Надад 0 төгрөг, дээрээс нь салаавч өгсөн. Ийм даатгал гэж баc Монголд бна шүү” хэмээн бухимдангуй бичжээ.

Д.Жаргалсайханы хувьд “The Defacto Gazette” болон “The Defacto Institute”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба “DeFacto ярилцлага”хөтлөгч, “Дефакто Тойм” долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч хэмээн өөрийн вэб дээр тодорхойлолтоо бичсэн байх бөгөөд түүнийг олон нийт баттай эх сурвалж хэмээн хүлээн авч дээрх мэдээлэлд итгэл үнэмшилтэй хандаж, даатгалын компаниудыг шүүмжилж эхэлжээ.

Харин хохироосон гэгдээд буй Мандал даатгалын хувьд дээрх мэдэлэлд одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна. Харин 2020 оны 4-р улиралд шийдсэн нөхөн төлбөрийн 70 хувийг цахимаар шийдвэрлэжээ. Чухал ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд даатгалын хураамжийн орлого өмнөх оноос 15 хувь өсч 33.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хямралтай үед эрсдэлийн удирдлагыг оновчтой хийснээр хөрөнгө оруулалтын орлого өмнөх жилээс 47 хувь өсч 5.5 тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Эдгээрийн үр дүнд цэвэр ашиг 4.5 тэрбум төгрөгт хүрч өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 21 хувь байсан тухай мэдээлжээ. Нөгөө талаар Монголын даатгалын салбарт анх удаа олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тухай мэдээлэл байх бөгөөд AM Best агентлаг нь Мандалын санхүүгийн чадавх В, урт хугацааны зээлжих зэрэглэл “ВВ+” гэж үнэлжээ.

Эндээс харахад Д.Жаргалсайхан үйлчлүүлэгчийн авто машины хохирлыг барагдуулахааргүй чадамжгүй компани биш нь харагдана. Гагцхүү компанитай байгуулсан гэрээнд тухайн нөхцөлд буюу Д.Жаргалсайхан машинаа хулгайд алдсан тохиолдолд ямар даатгал үйлчлэх вэ гэдгийг тусгаагүй байх магадлалтай юм.

Ташрамд сонирхуулахад жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 398 дугаар тогтоолоор “Даатгалын өдөр” болгон зарлаж, та бүхний олон жилийн хөдөлмөр бүтээлийг үнэлэх, ирээдүйн зорилтоо тодорхойлох тэмдэглэлт өдөр байхаар шийдвэрлэсэн билээ.

Тэртээ 1934 онд Монголын Улсын Засгийн газрын шийдвэр гарч Улсын аюулаас хамгаалах газрыг байгуулсныг зарлаж тус газрын үндсэн хөрөнгийг 500 мянган төгрөгөөр тогтоосноор монголын даатгалын байгууллага анх Улсын аюулаас хамгаалах газар нэртэй байгуулагдсан түүхтэй.

Манай улсын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын даатгалын ерөнхий газрыг Сангийн яамны харъяалалаас гарган “Монгол даатгал” компани болгон өөрчлөн зохион байгуулснаар өмчийн олон хэлбэрт тулгуурласан арилжааны даатгал үүсч хөгжих эхлэл тавигдсан юм.

Тэр цагаас хойш олон улсын жишиг стандартын дагуу арилжааны даатгалын хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтох үндэс суурь тавигдаж, манай улсын ард иргэд байгалийн аюулт гамшигт үзэгдэл тохиолдоход мал сүрэгт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, бусдын буруутай үйлдлээс болж зам тээврийн ослын улмаас бий болсон эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлоо барагдуулах даатгалын шинэчилсэн тогтолцоо бий болж, даатгагдсаны үндсэн дээр хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдсэний сацуу төрийн болон хувийн хөрөнгө оруулалттай үндэсний давхар даатгалын компаниуд байгуулагдан, даатгалын нээлттэй хувьцаат компаниуд төрөн гарч, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээ, ач холбогдол өсөн нэмэгдсээр байна.

Shares

Холбоотой мэдээ