Таалагдахын тулд дураараа бурагч төрийн түшээ, ээ хөөрхий

2021-08-17 765 1
Shares

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд 2020 оны сонгуулиас хойш тодорч, түмэнд танигдахын түүс болж их хүсэлдээ хөтлөгдөөд юу ч хамаагүй постлож попрохын түүс болсноор эцэстээ тараа таниулах үйл явц энэ өдрүүдэд савнаасаа са6аж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг батлагдаагүй мэдээллийг олон нийтэд түгээсэн байна.Энэ талаар игүүр сайт олон нийтэд мэдээллийг нягталж хуурамч болохыг мэдээлжээ.

Олон улсад “алан хядах байгууллага” хэмээн тооцогддог “Талибан” хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авч, нисэх онгоцны буудалд бөөгнөрөл бужигнаан үүсээд байгаа. Саяхан гэхэд л Америкийн цэргийн тээврийн С-17 онгоц Афганистаны нийслэл Кабул хотоос 640 афган иргэнийг Катар руу авч гарсан.

Тэгвэл тухайн АНУ-ын цэргийн онгоцыг монгол эмэгтэй жолоодон нислэг үйлдэж, афганчуудыг тээвэрлэсэн гэх мэдээлэл цахим орчинд төдийгүй зарим сайтуудад нийтлэгдээд байгаа юм.

Тодруулбал, “Америкийн агаарын нисэх хүчний Force C-17 онгоцны нисгэгч, агаарын цэргийн дайчин Ганбаатарын Гантуяа Кабулаас Катар хүрэх нислэг үйлдэх үедээ онгоцоо зогсоож 640 дүрвэгчдийг онгоцондоо авч явжээ” хэмээж буй.

Энэ талаар бид АНУ-ын нисэх хүчний ажилтан Г.Гантуяагаас өөрөөс нь тодрууллаа. Тэрбээр “Би АНУ-ын цэргийн нисэх хүчинд ажилладаг нь үнэн. Гэхдээ нисгэгч биш. Афганчуудыг тээвэрлэсэн гэдэг мэдээлэл ор үндэсгүй худлаа” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ: 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн гэнэтийн сэхээрэл

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ХЭҮК-т албан хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр коронавирусийн халдвар авсан болон тусгаарлалтад буй иргэдийг ялгаварлан гадуурхаж буй үйл ажиллагаа, үйлдлийг судалж, яаралтай арга хэмжээ авахыг ХЭҮК-оос хүссэн байна.

Манай улсад коронавирусийн халдвар тархаж эхэлсэн цагаас хүний эрхийг зөрчил, ялгаварлан гадуурхалт газар авсныг нийгэм бүхэлдээ харж буй. Халдвар авсан хүний нэр ус, хаяг байршилыг зарлахаас эхлээд тусгаарлагдаж буй гэр, хашаанд нь таних тэмдэг наасан. Бүр ээж халдвар авснаас хүүхдүүдийг гэрт нь оруулаагүй ноцтой зөрчил ч илэрч байв. Өнгөрсөн бүтэн жилийн турш үргэлжилсэн энэ үйл явцыг эрхэм гишүүн Ц.Мөнхцэцэг өчигдөр л анзаарч, мэдсэн бололтой. Гэнэт сэхээрч, хүний эрхийг зөрчихөө зогсоо гэж холбогдох байгууллага руу албан бичиг илгээжээ. Хожимдсон ч гэсэн дуугарч байгаад нь талархъя даа.

Shares

Холбоотой мэдээ