Э.БАТШУГАР АРДЫН НАМЫН МЯРАЙЛАГ ЗАЛУУСТ ГҮЗЭЭНЭЭС САЛАХ ХҮСЭЛ ТӨРҮҮЛЖЭЭ

2021-08-24 322 0
Shares

Экс Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар энэ өдрүүдэд анхаарлын төвд ороод байна. Учир нь тэрбээр НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч болсон даруйдаа Ардын намын залууст аминдаа арчаатай байхыг заасан мэт булчинлаг цээжээ олонд дэлгэж, Ардын намын Ариунаа гэдэг шиг олны нүдийг хужирлаад авчээ.

МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ -ны Бага хурлын IV хуралдаан цахимаар зохион байгуулагдсан. Тус хуралдаанаар нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг сурталчлах, холбооны цаашдын 15 жилийн хөгжлийн бодлогыг тодорхойлох “Хөгжлийн хөтөлбөр -2030” бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталсан байна.

Бага хурлын IV хуралдааны үеэр холбооны гишүүддээ болон нийгэмд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх “Нийгмийн Ардчилал” академи, “Нийгмийн ардчилал” залуучуудын сан, “Нийгмийн Ардчилал” судалгааны институтийг байгуулан ажиллаж буйгаа тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Учрал нийт Бага хурлын гишүүддээ танилцуулжээ.

Мөн хуралдаанаар тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Оргилыг жинхлэхээс гадна, Удирдах зөвлөлийн гишүүдээ томилсон байна.

НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар, УЗ-ийн гишүүдээр Г.Дашням, Б.Бадрахжаргал, Ч.Ганзориг, Б.Баттулга, Г.Анархүү, О.Өнөржаргал нар сонгогджээ.

Шинэхэн дарга маань зургаа тайлбарлахдаа тухайн үед ухаалаг утас байгаагүй, бүх зураг хөргөө камераар авдаг байсан үе. 2006 он гэжээ.

Shares

Холбоотой мэдээ