Д.Гантулга, О.Гэрэлт-Од нар харилцан биесээ шагнаж халуун баяр хүргэцгээв

2021-08-25 433 0
Shares

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус байгууллагын залгамж халаа болсон МЗХ энэ түүхэн ойн хүрээнд сурын харваа зохион байгуулж, социализм сангалзсан илгээлтийн эзэн мэтийн арга хэмжээ зохион байгуулснаар тун ч даруухан тэмдэглэж байна. Олны хэл амнаас холхон болж буй энэхүү түүхэн ойг одоогийн байдлаар МАН-ын залуус хоорондоо тэмдэглэж, нэгэндээ баяр хүргэснээр төсөөлөхөд буруудахааргүй байгаа юм.

Тэгвэл үүнийг нотлох мэт нэгэн зураг олон нийтийн анхаарлыг татсан нь МЗХ-ны дарга О.Гэрэлт-Од УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар нэг нэгнээ ээлжлэн шагнаж, хоёр биеэндээ халуун баяр хүргэв. Мэдээж өөр олон хүмүүс байсан байж таарна.

Гэхдээ тэд бусдаас биш зөвхөн хоёр биенээ шагнах туйлын хүсэлтэй байсан бололтой. Инээмсэглэж, тэврэлдэж, эгээ л үнэслцээгүй тэдний аз жаргалтай зураг монгол түмний нэг өдрийн ажлыг барж, хурууг элээхэд хүргээд байна. Чухам юу гээч шагналаар энгэрээ цоолсныг тэр хоёр бас бурхан л мэдэх байх.

Ташрамд МАН-ын залуусын тэмдэглэж буй залуучуудын байгууллагын түүхийг монголын нийт залууст сонирхуулахад Монголын залуучуудын байгууллага анх Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 8 дугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Shares

Холбоотой мэдээ