МУИС-тай андуурагддаг МҮИС ТББ-ын нэрээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг уу?

2021-08-26 229 0
Shares

Энэ өдрүүдэд их, дээд сургуулиуд элсэлтээ эд авч, оюутнууд хаана, ямар сургуульд орох вэ гэдэг толгойны өвчин болж байна. Гэтэл жилийн жилд эцэг эх болон оюутнуудаас гардаг гомдол нь Монгол Улсын их сургуультай Монголын үндэсний их сургуулийг андуурч орон нутгийн голдуу оюутнууд элсэн суралцдаг асуудал юм.

Тиймээс цаашид энэхүү төөрөгдөлтийг арилгах үүднээс БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн нэрийг хураахаа илэрхийлээд байгаа юм. Гэтэл тус сургуультай холбоотой бас нэг ноцтой зөрчил илэрсэн нь олон мянган хүүхдийн төлбөрөөр бизнес хийж буй тус сургууль өнөө хэр ТББ-ын нэр дээр үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ нь татвараас зугатах, ашиг орлогоо хаацайлах бас нэгэн заль хэмээн УИХ-ын гишүүд болон олон нийт эд хэлэлцэх болов.

Монголын Үндэсний Их Сургууль нь 1998 онд байгуулагдсан цагаасаа хойш одоог хүртэл боловсролын салбарт 17 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 10 салбар сургууль 80 гаруй мэргэжлээр 11000 оюутан, 500 гаруй багшлах боловсон хүчинтэй боловсролын салбарт үйл ажиллагаа явууулдагаа өөрийн сайтдаа мэдээлжээ. Нэг оюутны жилийн төлбөр дундажаар 2 сая төгрөг гэвэл 22 тэрбум төгрөг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгөнөөс төлөх ёстой татвараас зайлсхийсэн байх магадлалтай хэмээн олон нийтийн зүгээс үзэж байгаа бололтой.

Тус сургууль өнгөрсөн хугацаанд маш олон барилга байгуууламжийг ар араас нь барьж байгуулсан. Тухайлбал тэд 40000 мкв талбай бүхий “Эрдэм шинжилгээ Инноваци технологийн төв”-ийг байгуулж боловсролын салбарт 80 тэрбумын хөрөнгөөр үнэлэгдэх үл хөдлөхтэй болсон байх юм.

Тэд өөрсдийн алсын харааны талаар “Мөн Монголын хамгийн том хувийн Их сургуулийн хувьд боловсролын салбарт хамгийн өргөн хүрээтэй ажиллаж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэхээр зорилт тавин ажилладаг билээ. Мөн гадны их дээд сургуулиудтай томоохон төслүүд дээр хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Станфордын их сургуулийн Анагаахын сургуультай хамтран яаралтай тусламжийн анхны онлайн сургалтыг зохион байгуулагддаг.Мөн Калифорниагийн их сургуультай хамтран “Solar project” төсөл дээр 2014 оноос хойш ажиллаж байгаагаас гадна Нидерландын засгийн газар болон Сингапур улстай хамтарсан “Green house” төслийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөөд байна.” хэмээн бичжээ.

Shares

Холбоотой мэдээ