Сутай, Отгонтэнгэр хайрханыг биечлэн тахисан Ерөнхийлөгч анхны гадаад айлчлалаа хийнэ

2021-08-27 195 0
Shares

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны гадаад айлчлалаа 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу цахимаар оролцож, үг хэлэхээр эхлүүлж байна.

Өмнөх түүхийг сөхвөл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Владивостокоор дамжуулан нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргах асуудлыг хөндөж байсан билээ. Төрийн залгамж чанарыг хадгалж энэ удаад ч мөн өмнөх Ерөнхийлөгчийн хөндөж байсан асуудлыг ярина хэмээн ажиглагчид харж байна.

Ташрамд сонирхуулахад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Ерөнхийлөгч болсноосоо хойш Сутай, Отгонтэнгэр хайрханы төрийн тахилгад биечлэн оролцсон билээ.

Shares

Холбоотой мэдээ