ЭМЯ: Дотуур байранд оюутнууд зөрж унтах дүрэм баримтлана

2021-08-27 489 0
Shares

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Л.Энхсайхан шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор оюутны дотуур байранд хэрхэн халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөх талаар мэдээллийг өглөө. Ингэхдээ анги танхим, дотуур байранд цоо шинэ биш байнга хэлж буй нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг баримтлах нь.

Тухайлбал, дотоод орчинд заавал амны хаалт зүүх, агаар сэлгэлт хийх, хүн хоорондын зай баримтлах гэх мэт агуулгатай журам гарах юм байна. Л.Энхсайхан дарга “Дотуур байранд амьдардаг оюутнуудын хувьд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг баримтална. Тодруулбал, унтахдаа толгой хөл гэсэн зарчим баримтална, өглөө оройд хоолойгоо зайлна, эд зүйлсээ өдөр бүр халдваргүйжүүлэгч бодисоор арчиж цэвэрлэх гэх мэт зүйлсийг мөрдлөг болгох аж.

Танхимын сургалтын үеэр бөөнөөрөө цуглахгүй, тамхи хувааж татахгүй, нэг савнаас ундаа, ус уухгүй байх хэрэгтэй. Дундаа хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхгүй байх нь халдвараас сэргийлнэ” гэдгийг зөвлөлөө.

Shares

Холбоотой мэдээ