Хорт хавдаар амьсгал хураасан бүсгүйн сүүлчийн үгс: Боломжтой бол буян сайн хий

2021-08-28 678 0
Shares

Боломжтой бол буян сайн хий. Хэт их хөрөнгө хэнд хэрэгтэй гэж. Амьдралын бодит үнэн түүх
Тэрээр дөнгөж 40 насандаа хорт хавдраар оношлогдоод жил хүрэхгүй хугацаанд насан эцэслэжээ. Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий дизайнер/зохиолч Криста Родрегүез хорт хавдраар нас барахынхаа өмнө энэхүү өгүүллийг бичжээ. Миний гараажинд дэлхийн хамгийн үнэтэй брэндийн машин байгаа хэдий ч би одоогоор тэргэнцэртэй л явж байна. Миний гэрээр дүүрэн бүх л төрлийн дизайнеруудын гутал, хувцас, үнэт зүйлс байгаа хэдий ч эмнэлэгээс өгсөн даавууг нөмрөөд л хэвтэж байна.

Банкинд хангалттай хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байгаа, гэхдээ би үр шимийг нь үзэж чадахгүй л байна. Би орд харш шиг хаусд амьдардаг хэдий ч одоо бол эмнэлэгийн орон дээр л хэвтэж байна. Би 5 одтой зочид буудлууд дамжин үйлчлүүлэх боломжтой хэдий ч эмнэлгийн лабораторуудын хооронд л цагийг өнгөрөөж байна даа. Би зуу зуун хүнд гарын үсгээ зурж өгдөг байсан ч өнөөдрийн хувьд эмчийн бичигт л гарын үсгээ үлдээж байна даа.

Надад үсээ гоёх зөндөө олон үнэт эдлэл байгаа ч гэлээ яг одоогоор миний толгойд ширхэг ч үс алга даа. Хувийн нисэх онгоцоороо хүссэн газар луугаа нисэж/аялаж чадах боловч, надад одоогоор 2 хүний тусламжтайгаар эмнэлэг хүрэх л хэрэгцээ байна даа. Хэдийгээр маш их хэмжээний хоол хүнс байгаа боловч, миний хоолны дэглэмд өдөртөө 2 ширхэг бэлдмэл/шөнөдөө хэдэн дусал давс л байна даа.

Яг өвдөхөд энэ бүх байшин сав, машин тэрэг, нисдэг тэрэг, банкин дахь данснууд, асар их алдар нэр хүнд аль нь ч хэрэггүй юм байна. Эдгээр үнэ өртөг бүхий зүйлс аль нь ч намайг эдгээж чадахгүй л дээ. Амьдрал асар богинохон юм даа.

Shares

Холбоотой мэдээ