Тансаг зэрэглэлийн, том оврын автомашин унахгүй байх, сайн шатахуун хэрэглэхийг зөвлөв

2021-08-30 158 0
Shares

Наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгосон.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Тэгвэл агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна.

Улаанбаатар хотод 2019 онд 586,866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2020 онд 621,939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал:

78.2 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.  Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах зөвлөгөөг өгч байна.

Шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх, Сайн чанарын түлш автомашиндаа хэрэглэх, Нийтийн тээврээр үйлчлүүлэх, Хосолмол хөдөлгүүрт болон хийн түлшээр явдаг автомашины хэрэглээг дэмжих, Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн унааг нэмэгдүүлэх, Олон жилийн насжилттай автомашиныг аль болох ашиглахгүй байх /9 жилээс дээш/, Тансаг том, хүчтэй мотортой автомашин хот дотор аль болох унахгүй байх
Дугуй унах, алхах зэрэг юм.

Shares

Холбоотой мэдээ