Цар тахлын үеийн Замын-Үүдийн ачаа тээврийн эргэлт энгийн үеийнхээс 20 хувиар өсчээ

2021-08-30 247 0
Shares

Замын-Үүдийн хилийн нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч, наймдугаар сарын 30-ний өдөр боомтоор 198 ачаа тээврийн авто машин орж иржээ. Энгийн цар тахалгүй үедээ өдөртөө 150 орчим ачаа тээврийн машин орж ирдэг байсан бол Ковидын үед энэ жиллийн хамгийн өндөр авто машин тээвэрлэлтэнд хүрсэн байна.

Түүнчлэн манай улс түүхэндээ анх удаа өргөн төмөр замаар хамгийн их буюу 88 ачаа тээврийн галт тэргээр ачаа барааг мөн татан авсан байна.

Дээрх импортын тоо мэдээлэл нь сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Мөн өнгөрсөн долоо хоногоос Экспорт 100-аас 140 авто машин болтолоо өсөөд байна.

 

Shares

Холбоотой мэдээ