Манай гурав хоолонд орж Магнай дарга зад дайлав

2021-09-01 864 0
Shares

Жагсаал цуглаанаар гарч ирээд “Уруул”-аар танигдсан О.Магнай “од” байсан цаг саяхан. УИХ-ын сонгуульд хүртэл оролцоод асан тэрбээр ойрын хэдэн сар нам жим байсны эцэст сая олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан эрхмүүдийг хоол ундаар дайлж цайлаад зураг хөрөг даруулж, постлоод өнгөтэй явна.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд тойрогтоо бидон тарааж, түүнийхээ дараа дөрвөн жил өнжөөд өнгөрөгч сонгуулиар даагаа нэхэж, даваагаа даваад өдгөө АН-ын гишүүдийн дунд хүндтэй нэгэн болж хувирсан эрхэм юм. УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад хариуцлага тооцож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцруулах гарын үсэг цуглуулахаа өнгөрсөн хаврын чуулганаар мэдэгдэж байсан.

Харин сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барих гарын үсгийн тоо бүрдсэн талаар мэдээлэл гарлаа. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас тодруулахад “Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүд үсэг зурж байгаа. Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудлаар зарим гишүүд гарын үсэг зурахаа мэдэгдсэн. Одоогоор гарын үсэг зурсан гишүүдийг нэрлэх болоогүй. Нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьдаг. Энэ тоо бүрдсэн гэж болно” гэж хэлсэн удаатай.

Харин Ерөнхий сайд асан М.Энхсайханы тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таван толгойн гэрээг байгуулахдаа өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан шүүхээс дөрвөн жил зургаан сарын ял сонсоод байсан Ерөнхий сайд асан М.Энхсайханд наймдугаар сарын 5-нд уучлал үзүүлсэн байдаг.

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж дөрвөн жилийн хорих ялыг оноосон байдаг.

Shares

Холбоотой мэдээ