Иргэн Ж.Энхбат “Баянзам” ТББ-тай “буруу гараар” нийлсэн Л.Халтар сайдыг АТГ-т шалгуулахаар өглөө

2021-09-03 483 0
Shares

Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг АТГ-т шалгуулахаар хандлаа.
Иргэн Ж.Энхбат Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж хуулиар олгогдоогүй чиг үүргийг ТББ-д өгч гүйцэлдүүлсэн гэрээ байгуулсан хэмээн мэдэгдэж улмаар энэхүү хууль бус гэрээг 7 хоногийн хугцаанд цуцлахыг Л.Халтар сайдаас шаардаж өнгөрөгч наймдугаар сарын 10-нд Зам тээврийн хөгжлийн яаманд албан бичиг хүргүүлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Чойр сум хүртэл 407 км автозамын арчлалт, засварын ажил, авто замын постууд, авто тээврийн хяналтын үйл ажиллагааг хариуцуулахаар Баянзам ТББ-тай гэрээ байгуулсан.

Улмаар иргэд, тээвэрчид энэ замаар зорчихын тулд тухайн ТББ-тай гэрээ байгуулж, QR код авах шаардлага үүссэн. Энд буй нэг ноцтой заалт нь :

“Баянзам” ТББ нь зам засвар арчлалт хариуцсан нэрийн дор туслан гүйцэтгэгчээр дамжуулан их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, нүүрс худалдан авагч, тээвэрлэгч байгууллагуудын үндсэн дээр тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэлд нүүрс тээвэрлэх, худалдан авах гэрээ байгуулсан тээвэрлэгч бүрээс 120 сая төгрөг, тээвэрлэлтийн тонн тутмаас 5300 төгрөг, нэг ресс тутмаас 444,000 төгрөг, QR олгох нэрийдлээр пост болгоноос хураамж авч байна. Энэ татвар хураамжийг хууль бус гэж тээвэрчид үзэж байна.

Энэ хууль бус гэрээгээ нэн яаралтай буюу долоо хоногийн хугацаанд цуцлахыг Зам тээврийн сайд Л.Халтараас шаардсан ч салбарын яамнаас хариу өгөхдөө ямар нэг шийдвэртэй, тодорхой зүйлсийг тусгаагүй байна. Тиймээс энэхүү хууль иргэн Ж.Энхбат өөрт олгогдсон эрхийн хүрээнд салбарын сайдыг АТГ-т шалгуулахаар хандсан байна.

Л.Халтар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Авто замын тухай, Авто тээврийн тухай, Төсвийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг тус тус ноцтой зөрчиж эрх мэдлээ урвуулан ашигласан гэж тэрбээр үзээд ийнхүү АТГ-т хандсан бөгөөд салбарын сайд шалгуулах хангалттай үндэслэлтэй гэж үзсэн байна.

Shares

Холбоотой мэдээ