МҮИС VS Энх-Амгалан сайдын дүэлд хэн дийлэх вэ? МҮИС-д сурвал ийм л бичигтэн болж төгсөнө

2021-09-04 847 1
Shares

Бүхэл бүтэн Их сургуулийн сургалтын алба иймэрхүү л юм бичиж байна. Үг үсгийн алдаа, зөв бичгийн дүрэм гэж АА-ч байхгүй. Яана даа байз. Боловсролын сайд Энх-Амгалан “Монголын Үндэсний Сургууль” гэдэг үг Монголын өмч. Нэг ашиг харсан хувийн компанийн өмч байж яавч таарахгүй” гэсэн нь ортой л үг. Учир нь хөдөөнөөс хүүхдээ оюутан болгохоор дагуулж ирсэн нэгэн өвгөн Монгол Улсын Их Сургуульд хүүхдээ өгчихлөө гэсэн чинь хувийн МҮИС-д өгчихөөд Эмгэндээ Күээ мөн сайхан том сургууль байдаг юм байна. Хүүхдээ өгчиглөө гээд яриад сууж байсан онигоо ч дуулдсан.

Дээрх үгийг арай бичээгүй ч байж мэдэх юм. Гэвч хувийн сургуулиуд ашгийн төлөө хэт их улайраад хоосон толгойтой, ажлын байранд тэнцэхгүй хэдэн зуун “дипломны гол” үйлдвэрлээд байгааг ярьсаар бичсээр байгааг эрхэм сайд тунгаан болгооно бизээ. Дан ганц МҮИС-дээ ч биш бусад өөрийн гэсэн сургуулийн байргүй ч Их, Дээд сургууль дуулдсан. Эрхэм сайд нэг сургуультай зууралдах бус дээд боловсролын талаар дорвитой зүйл хийнэ гэж иргэд хүлээж сууна.

 

Ямартай ч реклам, сурталчилгаа, пи-арын хувьд бол хувийн МҮИС нь бусдаас толгой цохьдог. Гандангийн арын дэнд буюу Эх нялхасын хашааг нилдээ л тэдний сургуулийн байр, оюутны дотуур байр эзэгнээд удлаа. Эх нялхас гэснээс тус сургуульд өмнөх үеийн Эх нялхасын захирал газраа зараад чамгүй мөнгө туусан сураг дуулдсан.

Үүн дээр нэгэн инээдтэй постын талаар дуулгахад МҮИС-н цайны газрын меню ийм байдаг гэнэ шүү.

Холбоотой мэдээ:

МҮИС-ИЙНХАН ЭХЭМҮТ-ИЙН ГАЗАР ЛУУ ХАЛДЛАА

Зураг дээрх үйл явдал өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талын хашааг эвдэж буй үйл явц. Бүр тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан хашааг эвдэж, тус төвийн эзэмшил газар луу халдахыг завдсан үйл юм. Энэ бол анхных биш бөгөөд удаа дараа дээрх үйлдлийг давтаж тус төвийн эзэмшил газар луу халдаж байгаа үйлдэл юм.

Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудаснаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан манай байгууллагын хашааг эвдэж, ТӨВИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАР ЛУУ ДАХИН ХАЛДЛАА. Эмч, ажилчдын төлөөлөл рүү МҮДС-ийн эдийн засгийн тэнхимийн багш гэх эмэгтэй 10 гаруй эрчүүд дагуулан гарч ирж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, манай харуул хамгаалалтын ажилчдыг зодох гэж дайрч бид цагдаад дуудлага өгч, хэрүүл маргааныг таслан зогсоолоо” хэмээн бичжээ.

Сүүлийн жилүүдэд Монголын үндэсний дээд сургууль гэх байгууллага Монголын хууль дээр сандайлсан, хууль зөрчигч байгууллага болон хувирсан. Өдөр бүр шахуу зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нь үл мэдэгдэх шинэ анги нээж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Нэг үгээр сүүлийн жилүүдэд дипломтой ажилгүйчүүдийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа газар бол МҮИС. Үүгээр дуусахгүй Зайсангийн аман дах газрын маргаантай асуудлаар БОАЖ-ын яамтай маргаан үүсгэсэн гэх мэт тус сургуулийг тойрсон хууль зөрчсөн асуудал дуусахгүй их.

Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын цор ганц гэгддэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн газраас хумслахаар ийнхүү дуулиан дэгдээв. Чухам хэн гээч эрх мэдэлтний заавар зөвшөөрлөөс тэд ийн Монголдоо ганц ЭХЭМҮТ-ийн газар луу санаархах зөвшөөрөл өгөв гэх асуулт анхаарал татаж байна. Тэд ийн хүч түрэн хашаа хатгах гэж улайран дайрч байгаа асуудлыг анхааралдаа авах цаг болоод байгааг хэлэх нь илүүц биз. Бүх л бүтэн улсын эмнэлгийн газарт хашаа хатгаж, хууль журмыг гишиглэж буй МҮИС-т төр төмөр нүүрээ харуулах цаг болсон гэдгийг сануулах нь илүүц биз.

Shares

Холбоотой мэдээ