Оюун-Эрдэнэ Сингапурын ерөнхийлөгч асан Ли-Куан-Юу-г шүтдэг үү? АНГЛИ ХЭЛТЭН УЛС БОЛОХ ДАВАЛГААГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

2021-09-04 216 0
Shares

МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Монголын бүх оюутан, сурагчид, ард иргэддээ хандаж мэндчилгээ дэвшүүлсэн билээ. Тэр мэндчилгээний гол үндсэн санаа нь “Монгол улсын албан ёсны хоёрдогч хэл АНГЛИ хэл байх болно” хэмээсэн нь багагүй шуугиан дагуулаад байгаа. Англи хэлтэн болох нь зөв л байх. Дэлхий нийтээр Англиар амьсгалж байна гэхэд хилсдэхгүй. Гэвч түүний энэ санаа нь нэг л танил оргиод болдоггүй. Гэтэл аль тэртээ Сингапур улс хөгжлийн замдаа орохдоо тухайн үеийн удирдагч Ли-Куан-Ю “Сингапур бүх нийтээрээ Англи хэлтэн болох ёстой” хэмээн тунхаглаж, ажил хэрэг болгож байжээ.

Түүх сөхөхөд тухайн үед Сингапур улс хөгжлөөрөө хамгийн сүүлд шахуу байсан, байгалийн баялаггүй энэ улсыг дэлхийн техник технологийн өндөр хөгжилтэй улс болгоход Ли удирдагчийн үүрэг асар их байжээ. Ингээд “Ленин багшийн заасан замаар урагшаа” гэдэг шиг өнөөдрөөс эхлээд бүх нийтээрээ Англи хэлийг шамдан суралцацгаая.

Холбоотой мэдээ: 

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач!
330 шантаажны бүлэг ажиллаж байна

Монгол улсын 21 аймаг, 330 сумдад сүрдүүлэг, шантааж хүчээ авч байна. Шантаажчид УИХ-ын гишүүдээр гул барин, хуулийн заалтыг мушгин тайлбарлаж малчид, иргэдийг турхирах нь хэрээс хэтэрлээ. Тэдэнд ийм боломжийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаатайгаар, алсын бодлоготойгоор олгосон юм. Тэрээр орон нутгийн иргэдээс санал авахгүйгээр уул уурхай эрхлэх боломжгүй гэж мушгиж ойлгогдох хуулийг санаачлан батлуулсны уршгийг монгол улс өнөөдөр амсаж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бол мэргэжлийн байгуулга болохоос багийн хурлаар хэлэлцдэг асуудал огт биш.

Өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай, либералчууд гэж тодорхойлдог Ардчилсан намынхан хүзүүгүй хүнийхээ зассан замаар баялаг бүтээгчдийг боомилж, сүрдүүлэх замаар сонгогдох замаа засдаг, өөрсдийн нөлөөллийн бүлэг үүсгэн ажиллуулж байдгийг олон үйл явдал, жишээгээр нотолж болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсрэгээр зүүний баримтлалтай намын дарга гэлээ ч бизнест, эдийн засагт ээлтэй шийдвэрүүд гаргах, баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжихээ илэрхийлдэг. Гэтэл орон нутагт Засгийн газрын бодлогын яг эсрэг зүйлс өрнөсөөр байна. Саяхан нийгмийн сүлжээгээр түгсэн нэг жиргээг харуулъя.

 

Shares

Холбоотой мэдээ