Удам дамжсан улстөрчид буюу Бага хурлын суудлаа хүүдээ өвлүүлдэг Ө.Энхтүвшин та үүнийгээ тайлбарла?

2021-09-05 342 1
Shares

МАН-ын Бага хурал есдүгээр сарын 01-нд цахимаар хуралдсан. Уг хуралдаанаар ОХУ-д Элчин сайдаар томилогдож буй Ө.Энхтүвшинг Бага хурлын гишүүнээс чөлөөлж, түүний хүү Э.Золбоог Бага хурлын гишүүнээр томилжээ. Өмнө нь нэг гэр бүлийн хоёр хүн Бага хуралд байж болохгүй гээд Э.Золбоог оруулаагүй юм байна.

Харин одоо Ө.Энхтүвшин ОХУ-д Элчин сайдаар томилогдсон тул оронд нь хүүг нь оруулах нь зөв гэдэгт Бага хурлын гишүүд санал нэгджээ. Намын бага хурлын суудлаа өвлүүлнэ гэдэг нь ямар учиртайг Ө.Энхтүвшин та тайлбарлах цаг болжээ. Монголд үе уламжлан улстөрд орж ирдэг МОДА дэлгэрээд удлаа. Энэ нь цөөн хэдэн гэр бүл Монгол улсыг үе дамжин удирдана гэсэн утгатай агаар нэг юм.

Холбоотой мэдээ: 

Удам дамжсан улстөрчид

“Удам дамжсан” гэх үгийг монголчууд сайн сайхан зүйлийг хэлэлцэж ярилцахдаа, хүний мэргэжлийг тодорхойлохдоо ашигладаг. Удам дамжсан бөхчүүд, уяачид, урлагийнхан, дархчууд, жүжигчин, тариаланч, цэрэг, цагдаа гээд л. Ер нь удмаа залгасан ийм хүмүүсийг монголчууд хайрлаж хүндэлдэг. Харин сүүлийн үед удам дамжсан улстөрчдийг иргэж сөргөөр хүлээж авах хандлага бий боллоо. Ялангуяа сонгуулийн дараа болон сонгуулийн өмнө удам дамжсан улстөрчдийн үйлдэл олон нийтийг эгдүүцүүлэх болов.

Энэ процесс яг одоо үргэлжилж удам дамжсан улстөрчид олон нийтийн анхаарлыг татаж байна. Учир нь, УИХ-ын сонгуулийн дараа зарим улстөрчийн хүүхдүүд, ах дүү, хамаасан садан нь нар албан тушаалд томилогдсон. Мөн удахгүй болох ИТХ-ын хурлын сонгуульд удам дамжсан улстөрчид нэр дэвшээд байна. Үүнтэй холбогдуулан албан тушаалд томилогдсон болон ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй удам дамжсан улстөрчдийг танилцуулъя.

Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах Зам, тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Э.Эрдэнэ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү НИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн охин НИТХ-ын сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Г.Уянгахишиг

УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү Л.Болдхуягийн хүү НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Билэгт

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Пүрэвдагва

УИХ-ы гишүүн асан С.Эрдэнийн хүргэн НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Г.Энхболд

НИТХ-ын дарга асан Д.Баттулгын бэр НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Болормаа гээд урт дараалал гарна.

Shares
  • Энэ улсын эдийн засгийг ЗО гэр бүл атгадаг гэлүү,улс төрийг нь мөн ЗО гэр бүл авч явдаг хэрэг үү?

Холбоотой мэдээ