Тэмцэгч Г.Хажидмаа МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд “Иргэн бүрт 1 сая төгрөг нэн даруй өг” хэмээн шаардлага хүргүүллээ

2021-09-06 946 0
Shares

“Иргэн бүрт 1 сая төгрөг” ТББ-н тэргүүн Г.Хажидмааг бид УИХ-н сонгуульд нэр дэвшсэнээр нь таньдаг болсон. Ард иргэдийн хүсэл шаардлагаар би тэмцэж байна гэдэг уг тэмцэгч маань үе үехэн сенсаци тарьдаг уламлал тогтоод байгаа. МУ-н ерөнхийлөгчийн сонгуулиас хойш найр, наадам хэсч хөдөө гадаа явцгаасан дарга, сайдууд маань сая нэг өрөө тасалгаандаа заларцгааж төрийн ажил сая нэг амь орох тийшээ хандаж байх шиг байна. Тэгвэл мань тэмцэгч маань цаг үеэ мэдэрч өөрийнхөө твиттер хуудаснаа ийн жиргэжээ. Тэрээр “Би арчаагүй Хүрэлсүхэд шанаа өгөхөд бэлэн байна.

Ажлаа хийж чадахгүй ганц бичгийн хариу өгөх чадамжгүй ийм ерөнхийлөгч төрд хэрэггүй. Тэд улсас 12 их наядаар нь луйвар хийсэн байхад энэ гүлдгэр Хүрэлсүх та байсаар байна” гэсэн нь шуугиан тариад байна. Нэг төрийн бус байгууллагын хүн улсын ерөнхийлөгчид шууд шанаа өгөх нь ч хаашаа юм гэхдээ л цар тахлын энэ хүнд цаг үед иргэд туйлдаж дотор мах, талх юухан хээхэнээр өдөр хоногыг аргацааж байгаа нь үнэн юм.  Асуудал Хажидмаадаа ч биш ер нь л төр засаг нь ард түмнээ бодож дорвитой зүйл хийхгүй бол ард түмэн чинь элгээрээ хэвтлээ шүү төрийн гурван өндөрлөгөө…

Мэдээ мэдээлэл: 

Хожимдохоос нь өмнө хайртай бүхнээ халдвараас хамгаалъя

НХАУ-ын Ухань хотоос эхлэлтэй ковидын халдвар өдгөө дэлхий дахинаа тархаж, мутаци хэлбэрээр хувьсан өөрчлөгдсөөр байна. Хэдийгээр хэд хэдэн коронавирусийн эсрэг вакцин гарсан ч, тэр нь анхны хувилбарт зориулагдсан тул мутациудад үр дүн, үйлчилгээ нь буурсаар… Гэвч вакцины нөлөөгөөр дэлхийн хүн амын дунд хүндрэл, нас баралт буурсан судалгаанууд бий.

Бид халдвараас эмээж хоёр жил орчим хөл хорионд ажил, амьдралаа сөхрүүлсэн ч, одоо тэмцэх цаг ирээд байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 4000 шүргэж, нас баралт 1000 дөхлөө. Хүн бүр хариуцлагаа хорь дахин ухамсарлаж, халдварт бүү өрт.

Хэдийн бид хоёр жил харсан, хүлээсэн. Одоо харин халдварыг нухчин дарахын төлөө нэгдэх цаг ирээд байна. Халдвар анх бүртгэгдсэн Ухань хотын иргэд өдгөө халдварыг ялж, эрх чөлөөтэй сэтгэл уужим амьдарч байна. Халдвар хэдийн төрийн зохицуулж чадах хэм хэмжээнээс давсан. Тиймээс одоо өрөөлд бус зөвхөн өөртөө найдаж, халдвараас хайртай бүхнээ хамгаалцгаая.

Shares

Холбоотой мэдээ