ЗӨВЛӨГӨӨ: Таныг хордлогод оруулж мэдэх хүнсний бүтээгдэхүүнүүд

2020-12-29 213 0

Улс, үндэстэний хэмжээнд тэмдэглэдэг тохоомон баяр болох шинэ жил болох гэж байна. Иргэд баярын ширээндээ олон төрлийн хүнсийг хэрэглэдэг. Гэвч баярын өдрүүдэд хордлогод орох магадлал маш өндөр байдаг. Тиймээс амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг танд танилцуулж байна. Та эдгээр хүсний бүтээгдэхүүнийг шинээр нь худалдан авч, богино хугацаанд хэрэглэхийг зөвлөж байна.

Салат

Нийгмийн ашиг сонирхолыг хамгаалах үндэсний төвийн (CSPI) мэргэжилтнүүд 12 жилийн статистик тооцоонд үнэлгээ хийжээ. Чухам ямар хүнс хоолны хордлогод оруулж байгааг судалж үзсэн байна. Салатны ногоон навч нэгдүгээр байрт бичигдсэн. Бүртгэгдсэн 13,568 тохиолдлын 363 хордлогын буруутан нь байсан юм. “Шууд хэрэглэхэд бэлэн” гэсэн бичигтэй ногоон навч авсан ч гэсэн хэрэглэхээсээ өмнө сайтар угаахыг зөвлөж байна.

Өндөг

Сальмонелл гэх халдвар нь өвчтэй тахианаас өндгөнд халдварласан бол амь насанд аюултай, ялангуяа бага насны хүүхдүүд, өндөр настан, мөн бие султай хүмүүст нэн аюултай. Хэрвээ хальс нь цэвэрхэн биш бол 1 минут хальсыг угаахад заавал зарцуулна. Цэвэрлэсний дараа л гэрийнхнийгээ өндгөөр хооллоорой.

Түүхий тахианы ганц дусал шүүст агуулагдаж буй кампилобактер (Campylobacter) гэх нян хүнд халдварлах бүрэн боломжтой. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг доголдуулж өндөр халууруулна. Түүхий махыг угааж байхад нян гараар дамжин биед халдварлах магадлал өндөр. Тиймээс аль болох түүхий маханд нүцгэн гараараа хүрэхгүй байхыг хичээнэ, мөн махны модоо сайтар угааж ариутгаж байхыг зөвлөж байна (хутга, аяга таваг бүгд орохыг анхаарна уу).

Туна загас

Загасыг буруу хөлдөөж гэсгээхэд скомбротоксин гэх хортой уураг ялгардаг. Энэ нь хордлогод хүргэх аюултай: биеэр тууралт үүснэ, бөөлжинө, гэдсээр хатгаж өвдөнө, гүйлгэнэ, тэр ч бүү хэл ухаан алдахад хүргэнэ. Гарах арга зам: агаартай нэгдүүлэхгүйгээр гэсгээнэ. Хөлдөөгчнөөс аваад хөргөгчний гэсгээх хэсэгт тавина, ингэхдээ савлагааны амыг нээхгүй. 2 кг загасыг гэсгээхэд ойролцоогоор 24 цаг шаардлагатай.

Бяслаг
Бяслагт хортой бодис байхгүй, гэхдээ боловсруулах явцад микро биетүүд орсон байж болзошгүй. Энэ микро биетүүд хордлогод хүргэнэ. Хэрвээ бяслагийг өвчтэй малын ариутгаагүй сүүгээр хийсэн бол бруцеллоз болон листериозоор өвчлөх эрсдэлтэй. Бяслаг сонгохдоо шалгарсан брэндийг авна.

Хиам болон махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн
Судалгааны үр дүнгээс харахад хиам болон бусад төрлийн махан бүтээгдэхүүний 12% нь гэдэсний савханцар, микро биетээр (листер болон сальмонелл) дүүрэн байдаг ажээ. Листер нь ихэвчлэн өндөр настан, дөнгөж төрсөн хүүхэд, бага насны хүүхдүүдэд аюултай – мэдрэлийн системийг эвдэж менингит хүртэл хүндрэх ажээ.

Махан таташ
Татсан маханд их хэмжээний нян, гэдэсний савханцар, сальмонелл болон листер агуулагдаж байдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Тийм учраас котлетоо сайтар шарж идэхийг зөвлөжээ.

Холбоотой мэдээ